Транс тос гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 11-р сар 09-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Транс тос гэдэг бол ханасан тосноос ч илүү эрүүл мэндэд хор хөнөөлтэй тос юм.

Транс тос хэрхэн үүсдэг вэ гэхээр ханаагүй тосыг буруу хэрэглэх буюу бүх төрлийн ургамлын тосыг өндөр температурт халааж хэрэглэснээр урвалд орж транс тос болж хувирдаг. Транс тосыг хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн гэвэл зүй ёсоор чипс нэгдүгээрт бичигдэнэ. Яагаад гэвэл хамгийн бага зардлаар хямд ургамалын тосыг үйлдвэрийн маш өндөр температурт халааж хэрэглэдэг учир чипсийг транс тосны хамгийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн гэж хэлж болно.

Түүнчлэн түргэн хоол буюу шарсан тахиа, шарсан төмс, монголчуудын идэх дуртай хуушуур зэрэг нь бүгд өндөр температурт олон дахин халаасан ургамалын тосонд шарагддаг учир тэр чигтээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй транс тос ихээр агуулсан хүнс юм. Монголчууд бидний өвөг эцгийн үед буюу ургамлын тос хараахан монголд нэвтрээгүй байх үед Монголчууд өөхөн тосонд хуушуур хайрдаг байжээ. Ханасан тосыг халаахад ханасан холбоостой учир дахин урвалд орохгүй транс тос үүсдэггүй. Тиймээс өөхнөөс гаргаж авсан тосонд хуушуураа хайрвал ургамлын тосонд шарснаас хавь илүү дээр юм.

Тиймээс орчин үеийн ургамлын тосонд шардаг хуушуур нь эрүүл мэндэд маш хортой. Транс тос ихээр хэрэглэх нь дотор өөхлөлт, цаашилбал олон төрлийн хорт хавдар үүсэх үндсэн эх үүсвэр болдог. Иймээс транс тос орсон бүх төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Доктор Билгүүн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.