Хавдраас сэргийлэх гурван алхам

Twitter Print
2023 оны 06-р сар 09-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Нэг найз маань дөнгөж саяхан ХОРТ ХАВДАР гэж оношлогдлоо. Гучин хэдэн настай, эрүүлээр амьдрахыг бүхий л байдлаар хичээдэг. Гэтэл маш том хавдар ургасан байжээ.

Гэхдээ азтай нь, урьдчилсан эрүүл мэндийн шинжилгээнд санамсаргүй орсон нь ингэж мэдэгдэж тусалжээ. Өөрт нь ямар ч шинж тэмдэггүй, ажлаа хийгээд явж байтал гэнэт мэдэгдлээ. Эмчийн хэлснээр, 4 жилийн өмнө үүссэн байх бөгөөд өөрөө эрүүл аргаар амьдардаг тул бусад эрхтэнд нөлөөлөхгүй, мөн бие нь муудахгүй явж байжээ. Эрт мэдэж гэж бодвол үгүй. Хорт хавдрын 3-р шат бөгөөд дахин 3 сар болсон бол дараагийн шат буюу үхлийн байж болох шат руу шилжих байжээ. Үнэхээр зөв үедээ мэдсэн тул амиа аварч чадлаа.

Гэхдээ! Монголд амьдардаг энэ эмэгтэй монголын хамгийн алдартай найдвартай гэх эмнэлэгт багц шинжилгээ өгсөн ба оношилгоо нь маш зөв гарч чадсан. Харин эмчилгээний арга нь хөгжилтэй орноос хоцрогдсон хэвээр байгааг мэдсэн байна. Тиймээс өөр оронд очиж эмчилгээнд орсноор ийнхүү аврагдах шатандаа орж байгаа юм байна. Тиймээс бүгдээрээ өөрийн биеийг аварцгаая.

1. Ядаж хавдрын маркэр үзүүлэлтийг цусаар өгөх. Маркэрийн нэршил нь CA гэх кодуудаар нэрлэгддэг. ХАВДРЫН МАРКЭР хийлгэе гэж хэлэхэд болно. Анхаарах нь, маркэр нь хавдар байхгүй гэж гарсан бол маш сайн. Гэхдээ тэгээд тас орхиж болохгүй. Учир нь үзүүлэлтэд харагдахгүй далд үе гэж байгаа. Тиймээс жилдээ нэг удаа маркэрээ үзүүлж байх! Энэ хугацаа нь хүний бие онцлог хүн бүрт адилгүй тул яс тоо биш. Цусанд маркэр үзэх энэ арга нь хамгийн энгийн амар арга тул эхний ээлжинд зөвлөв.

2. Дараагийн арга нь, цул эрхтнийг томограф, мэдрэл нугас ба ясыг MRI гаар үзүүлнэ. Энийг ядаж 2 жилдээ 1 удаа үзүүлнэ үү.

3. Мөн хамгийн гол нь УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД БАЙНГА хэрэгжүүлнэ үү. Үүнд :

-Хор гадагшлуулж байх. Халуун баннд сууж хөлсөө гаргах, илүүдэл арьсаа тогтмол унагаах

-Антиоксидант хүнс хэрэглэж байх. Лимон, нэрс гэх зэрэг зөндөө бий.

-Стрэссгүй амьдрах

-Удмын өвчнөө судалж анхаарах

-Хорт хавдар хэнд ч үүсч болно гэдгийг бүү март

-Хорт хавдар эмчлэгддэг болсон гэдгийг санаж, олж илрүүлэх нь МАШ чухал болохыг сайн ойлгох. ЭРҮҮЛ МЭНДДЭЭ хариуцлагатай хандах хэрэгтэй болжээ.

Давтан хэлэхэд:

-УРЬДЧИЛАН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ

-ҮЗЛЭГТ ОРДОГ БАЙХ

-ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГТЭЙ БАЙХ!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.35) 2019-11-25 16:14
      • 0
      • 1

      Хавдарын маркирын шинжилгээ хаана өгөх вэ

      Хариулах

    • зочин

      (202.9.45.73) 2019-11-23 14:53
      • 0
      • 0

      Эрт оношилгоонд орох нь хамгийн чухал юм билээ.Үнэндээ бид өөрсдийнхөө эрүүл мэндэд өөртөө л анхаарах цаг болсон шүү.Энэ их олон янзын тансаг цагаан бүтээгдэхүүнээс бага боловч татгалзах хэрэгтэй.

      Хариулах

    • Өнөболд

      (202.126.89.190) 2019-11-22 23:51
      • 0
      • 0

      Тийм шүү. Эрүүл мэндээ анхаарч стрессгүй амьдрах хэрэгтэй. Гадагшаа хаана очиж эмчлүүлсэн юм бол

      Хариулах

    • Зочин

      (82.16.153.98) 2019-11-25 01:49
      • 0
      • 0

      Япон

      Хариулах

    • Chimeg

      (202.126.88.173) 2019-11-22 13:51
      • 0
      • 0

      Emneleg n ali emneleg ve

      Хариулах

    • Батхүү

      (202.9.45.60) 2019-11-21 21:08
      • 0
      • 0

      Баярлалаа. Та маааааш чухал мэдээлэл өгч бна.

      Хариулах