Facebook хэрэглэгчдийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо

Twitter Print
2015 оны 11-р сар 15-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook –г өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалж сурна.

1. Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)

Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.

2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух

Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргоо руу ороорой.

Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга

Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд:

Та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google –с устга

Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагтласан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах

Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. 
Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм. 

Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Албумаа хамгаал. 

Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал

Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно. 

Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг нь бичихэд л болоо. 

Эх сурвалж: tsahim.net

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • багий

      (202.9.41.79) 2016-05-09 17:33
      • 0
      • 1

      за нууц үгийг мартсан учираас орж болохгүй байн дээрээс ны нэг дугаартай холбоосон болхоор яах уу

      Хариулах

    • aya

      (202.179.26.224) 2016-04-19 21:55
      • 0
      • 0

      mas heregtei zuil oruulj ugluu mash ih bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.130) 2015-11-21 12:37
      • 0
      • 1

      Мэдээлэл өгсөнд баярлла маш их хэрэгтэй мэдээлэл бна

      Хариулах

    • LoLa

      (103.57.93.232) 2015-11-21 12:28
      • 0
      • 1

      Goy ym oruullaa bayrlalaaa :)

      Хариулах

    • huurhun ohin

      (122.201.22.137) 2015-11-21 11:16
      • 0
      • 1

      Goy ym bn

      Хариулах

    • zochin

      (158.208.192.248) 2015-01-31 16:19
      • 0
      • 1

      Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргоо руу yaj oroh yum be? miniih der about me gej garch irehgui bhiin bas Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүд ch garch irehgui bnaa.er ni privacy settings-ees yaj search gedegruu oroh yum be?

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.129) 2014-11-12 21:02
      • 0
      • 3

      Нээрээ их чухал мэдээлэл байна шүү.анхааралдаа аваарай!!!

      Хариулах

    • odko

      (14.47.210.223) 2014-11-12 18:19
      • 1
      • 6

      hi.mash heregtei medeelel bna.bayrllaa ajiliin amjilt hvsie

      Хариулах