2024 Олимпд Орос, Беларусийн тамирчид оролцохыг 40 орчим улс эсэргүүцэж магадгүй байна

Twitter Print
2023 оны 02-р сар 04-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Польшийн Спорт, Аялал жуулчлалын сайд Камил Бортничукийн мэдээлснээр ОХУ болон Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Зуны Олимпын наадамд оролцуулсан тохиолдолд бусад улс орнууд Олимпын наадамд тамирчдаа илгээхгүй хэмээн мэдэгджээ.

Польш, Литва, Эстони болон Латви улс Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ, Беларусийн баг тамирчдыг 2024 оны Парисын Зуны Олимпын наадамд оролцуулах саналыг санал нэгтэйгээр эсэргүүцсэн юм.

Киевийн зүгээс Парисын Олимпд оросуудыг оролцохыг зөвшөөрсөн тохиолдолд Олимпын наадамд улсаа оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Нөгөө төлөөс Олон Улсын Олимпын Хороо дээрх улс орнуудын шийдвэр нь баг тамирчдын хувьд шийтгэл болно гэдгийг онцолжээ.

Камил Бортничук энэ сарын 10-нд болох Олон Улсын Олимпын Хорооны хурлаас өмнө ОХУ, Беларусийн тамирчдыг Олимпд оролцуулах шийдвэрийг эсэргүүцэж буй улс орнуудын эвсэлдээ Их Британи, АНУ, Канад зэрэг 40 орчим улсыг нэгтгэж чадна гэж итгэж байгаа аж. Тэрээр Олимпын наадамд оролцохыг эсэргүүцсэн улс орнуудын тоо нэмэгдэх нь уг арга хэмжээг "утгагүй" болгоно хэмээн үзэж байгаа гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОУОХ "ямар ч тамирчин иргэншлээсээ болж Олимпд оролцож чадахгүй байх ёсгүй" хэмээн, Парисын Олимпд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулах арга замуудыг судалж байгаа хэмэээвн мэдэгдсэн юм.

Их Британийн засгийн газар уг мэдэгдлийг буруушааж, Украин Спортын сайд Вадим Гутцайт Украины Спортын байгууллагууд Олон улсын Спортын хороонуудтай харилцаагаа сайжруулж, Орос, Беларусийн тамирчдын эсрэг тавьсан хоригийг хэвээр үлдээх тал дээр ажиллах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Латви, Литва, Эстони болон Польшийн Спортын салбарын сайд нар ОРУ, Беларусийн тамирчдыг ОУОХ-ны далбаан дор оролцуулах ямар ч оролдлогыг эсэргүүцнэ хэмээн мэдэгдэж, Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах гэсэн оролдлогууд нь тус хоёр улсын улс төрийн шийдвэр, суртал ухуулгыг хүлээн зөвшөөрч буйтай ялгаагүй, дээрх хоёр улсын тамирчдыг дайн дуустал олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байхыг олон улсын спорт хороодод уриалжээ.

Вашингтон ОХУ, Беларусийн спортын байгууллагуудын гишүүнчлэлийг Олон Улсын Спортын байгууллагуудаас хассаныг дэмжиж буйгаа илэрхийлэн, дээрх хоёр улсад спортын тэмцээн уралдааныг дамжуулахгүй байхыг уриалсан байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер ОХУ, Беларусийн тамирчид Олимпын наадамд оролцвол тэдгээр тамирчид нь ОХУ, Беларусийг төлөөлөөгүй гэдэг нь маш тодорхой харагдах ёстой гэжээ.

Нөгөө талаас ОУОХ ОХУ, Беларусийн тамирчдыг Олимпд оролцуулна гэсэн шийдвэр гараагүй гэдгийг онцолж, бусад улс орнууд Олимпын наадамд оролцохгүй хэмээн заналхийлж буй нь Олимпын хөдөлгөөний үндэс суурь, зарчимд үл нийцнэ хэмээн, түүхэнд улс орнууд Олимпын наадмыг эсэргүүцэж, оролцоогүй явдлууд нь улс төрийн хувьд шийдэл болж чадаагүй, зөвхөн тамирчдын шийтгэсэн явдал болсон гэдгийг сануулжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:48
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.53.61) 2023-03-04 14:48
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах