Гүйлсэн булчирхайн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол өдөр бүр давстай эсвэл содтой усаар хоолойг зайлах юм

Twitter Print
2022 оны 01-р сар 04-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Тонзилит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл. Бидний нэрлэж заншсанаар хоолойн мах.

Хүний ам хамрын хөндийд залгиурын ар хэсэгт байрлах тагнайн хос гүйлсэн булчирхай, хэлний угт байрлах гүйлсэн булчирхай болон хамрын уг, багалзуур хэсэгт байрлах аденойд булчирхай гэсэн гурван төрлийн булчирхай байдаг бөгөөд эдгээрийн гол үүрэг нь ам, хамраар дамжин орж ирсэн бактер, вирус, мөөгөнцөрийг устгах хамгийн анхан шатны хамгаалалт болдог.

Гаднаас бактер, вирус, мөөгөнцөр орж ирэх болгонд тухайн булчирхайнууд үрэвсч байдаг. Үрэвссэн үедээ идээлж, томорч, улайж, өвдөлттэй болно. Үрэвсэл явагдаж дуусаад соривжиж үлдэнэ. Энэ үйл явдал олон давтагдах тусам гүйлсэн булчирхайнууд хэмжээгээрээ томорч байдаг. Үүний улмаас шаардлагатай тохиолдолд тонзилэктоми буюу үрэвсэж томорсон гүйлсэн булчирхайг авах (хоолойн мах авах) эмчилгээ хийдэг.

Иймд гүйлсэн булчирхайн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх энгийн хирнээ үр дүнтэй арга бол өдөр бүр тогтмол давстай эсвэл содтой усаар амны хөндий, хоолойг зайлах юм. Ингэснээр амны хөндийд явагдаж буй үрэвслийг намжааж, эмгэг үүсгэгч бактериудыг устгана.

Амны хөндийн эрүүл мэндээс бүх биеийн эрүүл мэнд шалтгаалдаг байгаа шүү.

Ж.Бадамцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.