Алдарт хөлбөмбөгч Бекхэмийн хүү Арсеналтай гэрээ байгуулжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн том хүү Брүүклин Примьер лигийн Арсенал клубтэй богино хугацааны гэрээ байгуулжээ. Тэрээр Арсеналын 16-гаас доош насныхны клубт бэлтгэл хийж, тоглож байгаа аж. Алдарт хөлбөмбөгчний хүүг Челси, Манчестер Юнайтед зэрэг томоохон клубууд сонирхож байснаас Арсеналын дасгалжуулагч түүний чадварыг өндрөөр үнэлж, түрүүлж санал тавьжээ.

Хэрвээ тэрээр гэрээ байгуулсан хугацаандаа сайн байж чадвал ирэх зунаас бүр мэргэжлийн гэрээ ч байгуулах  боломжтой гэнэ. Мэргэжлийн гэрээг 17 хүрээгүй тоглогчидтой байгуулдаггүй ч клубууд ирээдүйтэй тамирчинтай урьдчилсан гэрээ хийж болдог.

Бекхэмийн хоёр бага хүү ч Арсенал клубын бага насны хүүхдүүдийн бэлтгэлд хамрагддаг. Түүний бага хүү Круз 10 наснаас доошхи ангилалд тоглодог бол саяхан “Burberry” брэндийн нүүр царай болсон дунд хүү Ромео нь 13-аас доош насны ангилалд бэлтгэгдэж буй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.