С витаминыг өндөр тунгаар удаан хугацаанд уух нь эрүүл мэндэд эрсдэлтэй

Twitter Print
2021 оны 11-р сар 04-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

С витамин бидний биед коллаген нийлэгжүүлэхэд, шарх эдгээхэд мөн дархлаа тогтолцоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

С витамин химийн бүтцийн хувьд усанд уусдаг шинж чанартай учир биед хуримтлагддаггүй бөгөөд өдөр бүр хоол хүнсээрээ (шаардлагатай тохиолдолд нэмэлт бэлдмэл хэрэглэж болно) авах шаардлагатай болдог.

Насанд хүрсэн хүний хоногт авах ёстой С витамины хэрэгцээ 40 мг орчим байдаг.

Дархлаагаа дэмжинэ гээд удаан хугацаагаар С витамин уух нь өөрөө олон эрсдлийг дагуулдаг.

С витамин өндөр тунгаар удаан хугацаагаар ууснаар нойр булчирхай цочрооно, бөөрний дутагдалд хүргэнэ, ходоод, хоол боловсруулах замыг цочрооно.

Өдөрт 1000 мг буюу түүнээс бага тунгаар уух нь зохистой бөгөөд нэг удаадаа дээд тал нь 10 хоногоос хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдэд 1000 мг-тай С витамин огт өгч болохгүй. Маш хурдан бөөрний дутагдалд ордог.

Бага насны хүүхдүүдэд эмчийн заавраар бага тунгаар уулгана.

Жирэмсэн ээжүүд мөн өндөр буюу 1000 мг-аар ууж болохгүй. Тэр дундаа эхний 3 сартайдаа.

Ж.Бадамцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.