Унгарт коронавирусын эсрэг вакцинжуулалт эхэллээ

Twitter Print
2020 оны 12-р сар 29-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2 хоногт Унгар улсад 1094 эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд коронавирусын эсрэг Pfizer вакциныг хийлгэсэн бөгөөд вакцин хийх үйл ажиллагаа үргэлжилж байна. Нийт 9750 тун вакцин ирсэн.

Эдгээр 1000 гаруй хүмүүсийн дотор ямар нэгэн тарилгын харшил, реакц өгсөн байдал илэрсэнгүй. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар 25 эмнэлэгийг вакцин хийх цэг болгон зарлаад байгаа бөгөөд Pfizer/BioNTECH -аас гадна Moderna, Shanzen, CureVac, Sanofi зэрэг вакцинуудыг ЕХ-ны эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл өгөгдсөн тохиолдолд авах 17,5 тун вакциныг гэрээг байгуулаад байгаа юм (Унгар улсын хүн ам 9,9 сая). Хятад болон Орос улсад хийгдсэн вакцинуудыг ч судалж байгаа ба яг энэ мөчид Орос улсаас 6000 ампул вакцин Унгарын хил давлаа гэдэг мэдээллийг Унгарын Гадаад хэргийн яамнаас өглөө.

Унгарын эрүүл мэндийн байгууллага энэ вакциныг судалж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тухайн улсын хүн амын 60 хувиас доошгүй нь вакцин хийлгэж байж нийгэмд дархлаа тортоно гэж үзэж байгаа учраас вакцинд хамрагдахыг Унгарын ЗГ уриалж эхэллээ. Мөн халдвар аваад эдгэсэн хүмүүсийг ч вакцинд хамрагдах боломжтой хэмээн дурдлаа. Вакциныг бүртгүүлсэн дарааллаар бус эрсдэлд хамрагдах аюулыг үндэслэн хийнэ, гэхдээ бүртгүүлснээр нийтийг хамарсан вакцинжуулалтын ажилд ихээхэн тус нэмэр үзүүлэх юм. Вакцин сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийгдэж байна.

Зэнээмядарын Батбаяр, Будапешт хот, Унгар улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.