Ирэх оны төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

2015 оны төсөвт эдийн засгийн байнгын хорооноос төсвийн байнгын хороонд дараах саналуудыг хүргүүлсэн байна. Үүнд: Төсвийн нийт зардлыг хамгийн багадаа 1 их наяд төгрөгөөр бууруулах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шилжүүлэх, 2015 оны төсвийн төслийн орлогын өсөлтийн төсөөллийг 2014 оны хүлээгдэж буй өсөлт (4%)-өөс нэмэгдүүлэхгүй байлгах, төсвөөс гадуур санхүүжүүлж ирсэн Хөгжлийн банк, Чингис бонд, Самурай бонд болон концессийн гэрээгээр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн зарцуулалтыг 2015 оноос эхлэн улсын нэгдсэн төсөвт оруулж тооцох.

Мөн Хөгжлийн банк, Чингис болон Самурай бондуудын хүүний төлбөрөөс гадна  үндсэн өрийн эргэн төлөлттэй холбоотой зардлыг төсвийн зардалд оруулан, төсвийн нийт тэнцлийг тооцдог болох, импортын татварын хөнгөлөлтүүдийг түр хугацаагаар зогсоох, гадаад валютын эрэлтийг бий болгох нөлөө бүхий төсвийн зардал (450 тэрбум төгрөг)-ыг бууруулах, Улсын төсвөөр худалдан авах бараа, үйлчилгээг зөвхөн дотоодоос авдаг болох зэрэг орсон байна. Харин эдгээр саналуудыг зөвхөн нэг жил хэрэгжүүлээд зогсоох бус, ажил бүрийн төсөв батлахдаа тууштай мөрдлөг болгох хэрэгтэй гэдгийг онцолжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.