288 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэтрүүлэх гэж байжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 9-ны өдөр манай улсаас урд хөрш рүү гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай автомашиныг Гаалийн байгууллагын ажилчид шалгасан байна. Гэтэл 288 ширхэг тарваганы арьс нууцаар хил давуулах гэж байжээ. Дээрх этгээдүүд тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан бөгөөд урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж гаальчид үзэж байна.  Энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац багатай нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий ч тарвага агналт, арьсыг нь хойд, урд хөрш рүү гаргах зэрэг хууль бус үйлдэл буурахгүй байгааг холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах цаг болсныг хил гаалийнхан хэлж байв.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.