Б.Билэгт шүүхийн шийдвэрээр ажилдаа орно

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцлээ. Үүний өмнө Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн гомдлын дагуу өнгөрсөн аравдугаар сарын 16-нд хэлэлцэж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тэгвэл өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эцсийн байдлаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрээ оройн 17 цагийн байдлаар гаргасан байна. 

Ийнхүү өнгөрсөн наймдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа шүүх хурлын эцсийн шийдвэр гарч ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүйд тооцохоор шүүхээс тогтоолоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.