
Тарагны коктейль нь турахад тустайгаас гадна олон төрлийн ач холбогдолтой. Энэхүү тарагны коктейль нь хүний бие организмын бодисын солилцоог сайжруулахаас гадна таны бие галбирыг гоолиг сайхан болгох ажээ. Доорх жорыг турж, гоолиг болохыг хүссэн хэн бүхэн хадгалаад аваарай.
Халуун ногоотой коктейль
200 мл тараг, чимх нунтаг цагаан гаа, нунтаг корица, бага зэрэг улаан перец орно. Хоёр амны халбага эрдэст ус нэмээд холино.
Зөгийн балтай коктейль
Хэрэв та нарийн боовноос татгалзалгүй, өдрийн эхний хагаст талх нарийн боов хэрэглэдэг бол энэ коктейлийг уугаарай. Жижиг халбаганы хэмжээтэй нунтаг цагаан гаа болон зөгийн балыг 2 амны халбага буцалсан устай хольж хутгана. Үүн дээрээ чимх корица, зүсэм нимбэг нэмээд 200 мл тарагтай холино.
Алимтай коктейль
Энэхүү гайхамшигтай коктейль нь хоол идэх дуршлыг бууруулж, өглөөний цай эсвэл оройн хоолыг орлох чадвартай. Таван ширхэг дундаж хэмжээтэй, хальсгүй алимыг үрүүлээр жижиглэнэ. Дээрээс 300 мл тослоггүй тараг нэмээд холигчид хийж хутгана. Амт оруулах төдийд корица нэмнэ.
Эмчилгээний коктейль
Уг коктейлийг өдөрт нэг аягаар 3 удаа уух бөгөөд коктейлийг ууж байх хугацаандаа тослог болон илчлэг ихтэй хоол идэлгүй, спортоор хичээллэвэл 7 хоногт та 2-4 кг илүүдэл жингээсээ ангижирч чадна. Мөн гэдэсний бичил элементүүдэд тустай байдаг. 0.5 литр тараганд нэг амны халбага цагаан гаа нэмээд, бага зэрэг зөгийн бал, чимх корица хийнэ. 10 минут хэртэй байлгаад холигчид холино.
Өөх хайлуулах коктейль
Энэ коктейлийг 10 өдрийн турш оройн цагаар уух ба таргийг яншуй /петрушка/-тай хольж хэрэглэнэ. Энэ өдрүүдэд ногооны хоолны дэглэм барих бөгөөд шингэнийг /ус, ногоон цай/ их хэмжээгээр уух ёстой. Тарагтай аягандаа нэг цайны халбага жижиглэсэн яншуй, чимх нунтаг корица хийгээд хутгана. Нэг цагаас ихгүй хугацаанд хэсэг байлгаад хэрэглэж болно.
Орчуулсан: Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.