Хүмүүсийн хоорондын эелдэг харилцаанд этикет буюу ёс зүй гэж нэг юм бий...

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Хүмүүсийн хоорондын эелдэг харилцаанд этикет гэж нэг юм бий. Боловсон харилцааны бичигдээгүй хууль юм даа. Зарим залуучууд мэнд ус ч үгүй пал хийтэл орж ирэх юм, зарим нь бараг л “what’s up, nigga” гэх нь холгүй байх юм.

Айн гэж бай!:

1. Залуу хүн ахмад хүнтэй мэндлэхдээ “Сайн байна уу?” гэж мэнд мэднэ. Эрэгтэй нь эхэлж эмэгтэйтэйгээ, залуу нь түрүүлж ахмад хүнтэй мэндэлнэ. Зарим залуучууд гудманд таарахаараа таньдаг хэрнээ мэндэлдэггүй, эсвэл бүр улайм цайм хараагүй царайлаад хажуугаар зөрдөг нь бүдүүлэг зан. Эсвэл намайг мэндлэхийг хүлээгээд байдаг юм уу? Үгүй шдээ чи түрүүлж мэндэлнэ. Заавал гүйж ирж гар барихгүй ч, eye contact хийгээд толгой дохиход л болно. Нэг орцонд амьдардаг ч таарахаараа хэзээ ч мэндэлдэггүй мөртлөө хөдөө юмуу гадаадад таарахаараа “Та манай байрны ах байна шдээ.” гэж сая нэг юм таньж эхэлдэг.

Чи хэн ч бай, ямар ч дарга босс бай хамаагүй өөрөөсөө ахмад хүнтэй түрүүлж мэндлэх нь боловсон ёс шүү. Тэр хүн ямар мэргэжилтэй, ядуу баян байх нь хамаагүй.

Дуучин Болдтой хоёр сарын турш Улаанбаатар фитнесийн нэг зааланд цуг бэлтгэл хийдэг байсан ч надтай нэг ч удаа мэндлээгүй, би хүлээгээд л байсан. Not once. He just completely ignored me. That was rude. I don’t give a shit how famous he is. That’s just bad manner. Bad example. Би ямар ч баян хүн, ямар ч алдартай хүн байсан залуучуудтай эхэлж мэндэлдэггүй. Надад dignity гэж юм бий.

Чи боcc, багш, ахмад настан хэн байлаа ч гэсэн гаднаас орж ирсэн хүн эхэлж мэндэлнэ.

2. Чамайг хүнтэй танилцуулсан бол чи эхэлж гар барьна. (Not during Corona time!) Албан этикетийн хувьд бол удирдлага нь эхэлж гар барьна.

Чамтай хүн гар баривал босох хэрэгтэй.

Эрэгтэй нь бээлийгээ тайлж гар барьна, эмэгтэй нь бээлий тайлах шаардлагагүй. (Not during Corona time!)

Жорлонгийн өрөөнд гар барихгүй, бас нойтон алгатай бол хөлстэй гараа арч!

3. Араасаа ирж байгаа хүнд хаалга бариад өгчих. Гартаа юм барьж явбал цахилгаан шатны товчлуур дараад өгчих.

4. Хүн рүү хуруугаараа битгий зааж ярьж байгаарай.

5. Авгай нар, хүүхнүүд ярилцаж байгаа хүнийхээ гутал хувцсыг дээш доош нь гүйлгэж хардаг, ээмэг бөгж рүү нь харцаа тогтоож удаан хардаг бол бас бүдүүлэг.

6. Банкны зааланд теллерүүд үйлчлүүлэгчийнхээ гүйлгээний дүнг чанга дуугаар хэлж болохгүй.

7. Олон нийтийн газар чанга дуугаар утсаар удаан ярих зохимжгүй. Хажуу хавийн улс чинь амьдралын ээдрээт драм жүжгийн сонсогчид биш.

8. Хэт удаан цоо ширтэх чинь eye contact биш, хөдөөний зан.

9. Чиний машинд хүн суусан ч хамаагүй тамхи татахаар бол тэр хүнээс асуу. Таксины жолооч бүрт хамаатай!

10. Олон нийтийн газрын том толинд гадаад төрхөө харж үсээ засах зэрэг бол байх. Харин үсээ самнаад уруулаа будаад, өмд трикогоо татаад байж болрхгүй. Тэгэхээр бол жорлонд ор. Лифчикнийхээ мөрийг ухаж ирээд чад пад дуугаргаж засах чинь бүр аймаар бүдүүлэг шүү.

11. Өөрөө эхэлж утсаар залгачихаад: “Хэн бэ? “ гэж тэнэгтэхгүй ээ.

12. Видео коол хийхээр бол урдчилж анхааруулж хэл. Гэртээ нүцгэн байхад, эсвэл жорлонд сууж байхад шууд чат-аар орж ирээд: “Дүрсээ өг” гээд байж болохгүй. Өөрийгөө ч, хүнийг ч эвгүй байдалд битгий оруул.

13. Өө бас видео коол хийхдээ дэлгэцийн буланруу өөрийгөө битгий хараад бай. Наад чинь толь биш.

14. мөнгөн шилжүүлэг хүлээж авсан бол даруй хариу өг.

15. ПОС -ийн машин дээр нууц коод хийж байхад цаашаа хар.

16. Гүйлтийн талаар биш л бол элдэв янзын постон дээр хүн битгий tag-лаад бай. Улсууд Гамбаа ах утасны дугаар зарж байгаамуу? мөнгө зээлүүлээч гээд байна. Юун бусдад хөрөнгө оруулах, өөрийгөө яая гэж байхад.

17. Бусдын хувийн амьдралын зургийг тавьж public share хийхдээ асуу. Ойрын найз чинь байсан ч тэр.18. Хоцорхоор бол утасдаж хэлж бай. Яаралтай юмуу онцын чухал

мэдээг мэссэжээр, чатаар биш утсаар хэлж байгаарай.

19. Кино театрт хоцорч орж ирчихээд суудалд суухдаа битгий хүн рүү бөгсөө харуулаад зүтгээд бай! Эргээд нүүрээ нааш нь харуул.

20. Утас 2-3 дуугарсны дараа утсаа ав. Харин хүн рүү залгахдаа хэрэв 5 дуудаад утсаа авахгүй бол салга. Заримдаа бүр Юу болов? Хүн үхчихээ юү? гэлтэй 10-20 missed call байх юм. Утсаа авахгүй бол шалтгаантай болоод авахгүй байгаа шдээ.

Үргэлжлүүлбэл зөндөө л юм байна. Ингэсгээд больё. Багш байхдаа оюутнуудыг потокоор нь суулгаад хэлж өгдөг л байлаа. Хэлээд өгчихөөр өөр болчихдог юм. Хүн хэлэхээс нааш...

Ганбаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.