
Ямар ч хэрэггүй мөртлөө чиний хамаг цаг, эрч хүчийг шавхдаг, тэгсэн мөртлөө юу ч буцааж өгдөггүй 3 сэтгэл хөдлөл гэж байна.
1. УУР
Хүмүүс яагаад гэнэт гэнэт уурладагыг би хэзээ ч ойлгож байгаагүй, ялангуяа, уур уцаар зөвхөн нэг хүнийг зовоодог, тэр нь ЧИ байхад... Чиний уурыг өөр хэн ч тоохгүй.
2. САНАА ЗОВОЛТ
Зарим хүмүүс жижигхэн юм болгоны төлөө хэт их санаа зовдог. Санаа зовоход зарцуулж буй цагаа харин зорьсноо биелүүлэх үйлдэлд зарцуулж баймаар.
3. ХАРДАЛТ
Хардана гэдэг зүгээр л цагийн гарз. Тэгэхийн оронд цагаа өөрийн зорилгоо биелүүлэхэд ашиглаж байх хэрэгтэй. Хүн бүр өөр. Сэдэв бүрээр өөрийгөө өөр нэгэнтэй харьцуулж суух нь тэнэг хэрэг. Эдгээр 3 сэтгэл хөдлөл хамгаас үнэтэй цаг, энергийг чинь шавхахаас цаашгүй. Хэтэрвэл бүр аюултай, хөнөөлтэй ХАРАМСАЛ гэдэг сэтгэл хөдлөл болон хувирах магадлалтай.
С.Эрдэнэбат
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.