"Sewol" хөлөг онгоцны ахмадыг 36 жил хорино

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 07:45 цагт
Мэдээний зураг,

Энэ оны дөрөвдүгээр сард живсэн, Өмнөд Солонгосын хөлөг онгоцны ахмадыг хайхрамжгүй хандан хариуцлага алдсан гэж үзэн 36 жил шоронд хорих ял шийтгэжээ.

Ахмад И Жун Сокт цаазаар авах ял шийтгэхийг тус улсын прокурорууд уриалж байсан юм.

“Севол” живсэнтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан хөлөг онгоцны багийн 15 гишүүний нэг нь ахмад И юм. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэн дэх далай тэнгисийн хамгийн том ослуудын нэг билээ.

Хөлөг онгоц живэхэд дотор нь 476 хүн сууж явж байсан. 300 гаруй хүн энэ ослоор амь эрсэдсэний олонх нь сургуулийнхаа аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.