С.Дулам: Халдвартай хүнтэй гар барьж, яриа хөөрөө дэлгэсэн хүмүүс “Хавьтагч” биш “Харьцагч” юм

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол илэрсэн. Манай улсад гуравдугаар сарын 2-нд Францаас ОХУ-аар дамжин ирсэн франц иргэнээс уг вирус илэрсэн бөгөөд түүнтэй ойр байсан, уулзсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулах ажлыг албаныхан эхлүүлсэн. 

Улмаар олон нийтэд мэдээлэхдээ нэгдүгээр хавьтагч, хоёрдугаар хавьтагч гэх мэргэжлийн үг хэллэг ашигласан нь зарим хүмүүсийг утга зүйн хувьд төөрөгдөлд хүргэсэн байдаг. Тэгвэл шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам "Хавьтагч" хэмээх үгийг "Харьцагч" гэж нэрлэх нь зөв болохыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уламжлав. 

Тэрбээр "Монгол хэлний утга зүйн хувьд “Хавьтах” гэвэл ойр дотно болох, бие бодын утгаараа “үүлэн борооны ажлыг” хэлдэг. Тэгэхлээр “Хавьтагч” гэдэг бол халдвар авсан хүнтэй нэн дотноссон юмуу дээрх ажлыг хийлцсэн хүмүүс болоод байна. Гэтэл тэр хүнтэй гар бариад өнгөрсөн, яриа хөөрөө дэлгэсэн хүмүүс бол “Хавьтагч” биш, “Харьцагч” билээ. Ямар нэгэн байдлаар түүнтэй харьцсан, харьцаа тогтоосон хүмүүс, гагцхүү хавьталгүй хүмүүс гэсэн үг. 

Тэгээд “Дам харьцагч” нь түүнтэй биечлэн уулзаагүй боловч ойр байсан хүмүүстэй нь ямар нэгэн байдлаар харьцсан бусад хүмүүс болно. Иймд утга зүйн ном ёсоороо бол “ХАВЬТАГЧ” биш, “ХАРЬЦАГЧ” юм" гэжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.25.245) 2020-03-12 18:07
      • 0
      • 0

      Ёстой зөв. Хавьтагч байхдаа яахав дээ.ёстой эвгүй л сонсогдоод байсын

      Хариулах

    • Zochin

      (124.158.125.83) 2020-03-12 15:54
      • 0
      • 0

      Neeree tiim shu! Havitagch gej anhlan sonsohod evgui sonsogdoj baisan.Yu bilee gej bodson shu. Odoo bugdeeree zuv yarizgaaya!

      Хариулах