Ёкозүна Харумафүжи ялагдаж, Ичиножёо даваагаа ахиуллаа

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлийн башё үргэлжилж байгаа. Өнөөдөр гурав дахь өдрийн барилдаанд 69 дэх ёкозүна Хакухо Точиоозанг, 71 дэх ёкозүна Какүрюү Аминишикиг давлаа. Мөн озэки Кисэносато Такэказэг, Гоэйдо Икиог өдвөг шороодуулсан бол озэки Котошигикү Тарафүжид унасан юм. Өнгөрсөн сарын тэмцээнээс эхлэн сумо сонирхогчдын анхаарлыг ихэд татаад байгаа сэкиваке Ичиножёо Аюүмиг давсан бол Монголын бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Такиноумиг, Араваши Котоюукиг, Кёкшюүхо Китатайкаг, Тэрүнофүжи Осунаарашиг тус тус өвдөг шороодуулж, даваагаа ахиуллаа.

Харин 70 дахь ёкозүна Харумафүжи, маэгаширагийн 3-т бичигдсэн Такаясүг баралгүй кюүшюү башёгийн анхны ялагдлаа хүлээлээ. Есдүгээр сарын тэмцээний эхээр толгойндоо хүнд гэмтэл авсан Харумафүжи нэг хэсэг бэлтгэл хийгээгүй. Иймд энэ сард бэлтгэл хангалтгүй байгаа манай их аваргын хувьд үлдсэн өдрүүдэд унах эрхгүй болж байна. Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа бөхийн хувьд тэмцээний сүүлийн өдрүүдэд аварга арслангуудтай тулахдаа аль болох бага унаатай байх нь чухал аж.

Кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдааны дараа есөн бөх нэг уналгүй тэргүүлж байна. Тэдгээр нь Хакухо, Какүрюү, Кисэносато, Такаясү, Окиноүми, Точиношин, Чиёотайрюү, Кёкүтэнхо, Сококурай нар юм.

Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн сүүлийн хагасын оноолт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.