Жолоочдоо урсгал сөрж явахыг тушааж, хүний амь нас хохирооход хүргэсэн цагдаагийн даргыг халжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Энэ оны есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч, 12 настай Ц охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг машины жолооч Н.Ууганбаатар тухайн үед дуут дохиогоо асаан урсгал сөрж яваад дээрхи хэргийг үйлдсэн байдаг. Уг машиныг барьж явсан цагдаагийн албан хаагч хажууд сууж явсан даргынхаа тушаал заавраар дүрэм зөрчиж, урсгал сөрж явснаа хүлээсэн.

Энэ тушаалыг өгсөн гэгдээд байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Саранбаатарыг ажлаас нь халжээ. Учир нь түүнийг доод тушаалын албан хаагчдаа хууль бус тушаал өгч, улмаар хүний амь хохироосон хэмээн буруутгасан байна.

Жолоо барьж явсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр тэрээр “Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд яв гэж үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн аж. Хошууч Саранбаатар ч ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхандаа урсгал сөрөх үүрэг жолоочдоо өгснөө хүлээсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гарах үед Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга машиндаа сууж яваад хүүхэд мөргөмөгц нь машинаасаа бууж, жолоочоо орхин явсан юм байна. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар дээрх шийдвэрийг гаргасан аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.