ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн шүүх хурал хойшлогдлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Зүмбэрэл уг хэргийн шүүгч Б.Цолмонгэрэлээс татгалзаад зогсохгүй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзаж хүсэлт гаргасан байна. Тиймээс Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Зүмбэрэлийн хүсэлтийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх татгалзлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.

Түүний дараа шүүх хурлын тов товлогдох юм байна. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэн Б.Билэгт шүүхэд гомдол гаргаад байсан юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.