Сонгогчид болон намаасаа урвасан Р.Амаржаргал Ерөнхий сайд болох уу

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Улстөрийн өнөөгийн нөхцөл байдал тун эгзэгтэй үе дээрээ байна. Бид одоо улс орноо удирдаад эдийн засгийн хувьд чадамжтай болгох хүнийг засгийн эрхэнд гаргах тун чухал сонголтын өмнө ирлээ.

Сонгуульд намаа удирдан орж 5 удаа ялалт байгуулсан, УИХ-д намын бүлгээ олонх болгож чадсан, орон нутагт ялуулсан, Шинэчлэлийн Засгийн газрыг бүтээн байгуулалтын Засгийн газар гэж хэлтэл нь ажиллаж чадсан ийм л хүнээ үгүйсгэж, ажиллаж чадахгүй байна хэмээн тал талаас нь боорлосоор унагасан. Ийнхүү унагахад өөрийнх нь намын нэр бүхий гишүүдийн өндөр хүчин чармайлт орсон билээ. Тэдний нэг нь намайг сайд болгосонгүй гэж уурлаж, ард түмнийхээ сонголтыг сайдын суудлаар дэнчин тавьж Их хурлынхаа суудлаас татгалзах өргөдлөө өгч овилгогүйтэж байсан Р.Амаржаргал гэгч математикч. Тэрээр одоо албан ёсны "Түгжил"-үүдийн нэг.

"Түгжил" Р.Амаржаргал Ерөнхий сайдын албыг хаших хүн үнэхээр мөн үү, тэр чадах уу гэдэг олон асуулт ургана. Эл асуултуудын хариултад  УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын улстөрд гаргасан мөрийнх цөөхөн жишээг дурьдахад л хангалттай байх. Р.Амаржаргал АН-ын даргын алба хашиж байхдаа УИХ-ын сонгуульд намаа удирдаж ороод ганцхан суудал авч байсныг ард түмэн мартаагүй байх. Ерөнхий сайдын хувьд ч, намын даргын хувьд ч тэр, намдаа ганц ч суудал нэмээгүй.

Энэ бол том үзүүлэлт. Үүнийг тооцох л ёстой. Мөн Засгийн газраа унагаах кноп дарж “Түгжил”-дчихээд өөрөө Ерөнхий сайд болдог жишиг тогтвол ямар ч Засгийн газар удаан тогтохгүй. Үүний үр дагаварт нь ард түмэн хохирч хоцорно гэдгийг бодолцох нь чухал. Үндсэндээ Р.Амаржаргал ард түмнээ хохироох уу, өөрөө Ерөнхий сайд болж хожих уу гэдэг сонголтыг хийнэ.

Улстөр тогтвортой байж л эдийн засгийг босгоно шүү дээ. Р.Амаржаргал ид шидтэн биш л бол түүний хоосон имижэнд улс орныг найдан орхиж болохгүй гэдгийг иргэд  хэлж байна. Тэрээр сайхан яригч, харин намын дарга байхдаа, бас Гадаад хэргийн сайд байхдаа юу хийсэн бэ гэж асуувал хүн энэ хүн тийм алба хашиж байл уу гэж асуух вий.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.