АН-ын бүлгийнхэн баараггүйд нь хийж Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч АН-ын бүлгийн хурлаас болж хойшлоод байна. АН-ын бүлгээс гадна МАН-ын бүлгийнхэн ч өөр хоорондоо хуралдаад Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээс цааргалж байгаа аж.

Харин АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын мөрийн хөтөлбөрийг сонсоод, нууцаар санал хураах ёстой байсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотоос эх орондоо ирж байгаа учраас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн талаар АН-ын бүлэг ерөнхийлөгчтэй санал солилцож, зөвшилцөхөөр болсон. 

Харин яг одоо Төрийн ордонд Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтанд ороод дөнгөж сая эх орондоо ирээд байгаа юм. 

Ерөнхийлөгч хүн тус бүр дээр өөрийн байр сууриа илэрхийлэх бөгөөд хамгийн боломжит хүнийг нь өөрийн зүгээс санал болгох гэнэ. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.