
Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, түүний гэргий Ц.Сарнай донор болж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болж, хосууд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаад саяхан тусгай үүргийн онгоцоор Монголдоо ирж байсан юм.
Тэгвэл Б.Чинбат урлагийнхаа тайзнаа эргэн ирж, "The Voice of Mongolia" шоуны хагас шигшээ тэмцээнийг нээж, шинэ уран бүтээлээ толилуулав. Түүний эхнэр, дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудастаа "Тэнгэрлэг чи минь алтан тайзнаа эргэн ирж, чамайг минь хайрладаг, чиний минь агуу хөгжмийн хязгааргүй ертөнцөөр үргэлжлүүлэн хамт аялах гэж тэсэн ядан хүлээж байсан хайртай ард түмэндээ эргэн ёсоллоо.
Тайзан дээрээ жаргалтай байдаг энэ мөчийг нь ирээсэй гэж би чинь чин зүрхнээсээ тэнгэр бурхнаасаа, тэнгэрт байгаа ааваасаа гуйн залбирч байлаа. Түүнийг минь эргэн ирүүлсэн тэнгэр бурхандаа, алтан гарт агуу эмч нартаа, ижий аав гэр бүлийнхэндээ, үргэлж үнэнч анд найз нартаа, гурван сайхан үрсдээ, хамгийн ихээр түүнийг минь хайрлаж хамгаалдаг ард түмэн та нартаа чин зүрхний угаас баярлалаа. Сарнай нь" гэжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.