Бүү ёрло, ёр ирнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 17-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Бүү ёрло, ёр ирнэ. Энэхүү цээр нь эдүгээ утгаа бүрэн алджээ. Боссон ч суусан ч, хэвтсэн ч амарсан ч бүүр идсэн ч уусан ч, “ёоёо оо”, “яаяа аа” хэмээн орь дуу тавих бид ер яана вэ?

Бидний багад ингэж хэлэхээр ээж минь “Муу ёртой, муу амтай. Мууг дуудвал заяа гундана” гэж сургаж, үг эс авбал “шанагадуулах” бол энүүхэнд байж.

Гэтэл одоо хувь хүмүн байтухай зурагт телевизээр “Ёо оо ёо-ажиллагаа”, “Ёо ёо-г анагаахуй”, “Ёо ёо-тоглоом” гэх ёрын шоу цэнгээнүүд утгаараа түгжээ.

“ЁО” гэх үг бол өвчин зовуурь болон яс хугарч, мах тасрах үед амнаас өөрийн мэдэлгүй гарах үг байж болох ч биеийн хэм энергийг ихэд алдагдуулж, холоо явсан өвчин зовлон, хар муу гайг өөртөө соронз мэт татдаг ёрын муу үг.

Нялх балчир ч “ёо оо” гэж хэлд орж байна. ”Ална шүү” гэж анх амлаж байна. Тэнгэр минь, яана, одоо. Уул нь 14-өөс дээш насанд үг болоод үйлийн үрийг өөртөө хураадаг тул ”Зөв яв, зөв амьдар” гэдэгсэн. Ийм багаасаа мууг өөртөө урин дуудсан хүүхдийн заяа тэгш байх уу? Ирээдүйн үрсийн заяа гундаад ирэхээр эцэг эх бид санаа амар байж чадах уу? Тиймд томчууд бид ч хэл амаа хичээхсэн...

Харин өвгөд дээдэс маань хэмээ түгжин ёхолдог "ЁХОЛДОГ" байж: Учир нь “О” авиа зүрхэн хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлөө дарах, түгжих, хаахад энэ хүрд гэмтдэг. Гэдэс цатгалан бол баярламаар ч бид: "ёоё, аймаар гоё цадлаа" гэх. Таатай, тааламжтай өег байдлыг шалдаа унатал доройтуулж байна биш үү? Амрахад биеийн тух ханах атал эсрэгээр “ёо оо, сайхан амарлаа” гэх нь юуг илэрхийлж, ямар хохирол дагуулна вэ? Зүрхэн хүрдээ гэмтээж, заяагаа гундаахдаа огт санаа зовохгүй байгаа маань өөрөө ГЭМТЭЛ!

Эгшиг авиаг хэлэхэд уушгины хий чөлөөтэй гарах тул ёр үгийг давтан давтан хэлэхэд эрчимээ алддаг. Харин “ЁХ” гэхэд гарах авиа хоолойд түгжигдсэнээр хэмийг цацраах биш түгждэгт өвгөдийн ухаан оршино. Тэд олон дээд сургууль төгсөөгүй ч “Ёо-г дуудахад ёр ирнэ. Ёрыг ёс-оор хаана. Ёсыг удамшуулах нь миний үүрэг" гэдгийг мэддэг, үйлддэг байснаараа “философичид” "арга зүйчид" байж дээ. Агуу зүйл энгийнээс эхтээй гэж...

Тэгэхээр аль болох билигт сайн үгийг хэлбэл сайн сайхан ирнэ гэх Монгол ухаанаас үүдэлтэйгээр махан бие, сэтгэл биеийн тух ханах нь. Үүнийг хүн бүр мэддэг ч “Үнэнийг мэдээд ухаарахгүй бол ухаан байгаад яанам” гэх үгийн Улыг гартал бодмоор санагдав. Үгэнд хуумгай бүү хандагтун! Үг амьтай!

Намнан Сүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.