
Жил бүийн хоёрдугаар сарын 23 нь ОХУ-ын цэргийн алдар гавьяаны Эх орноо хамгаалагчдын өдөр бөгөөд энэхүү баярыг ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин болон Төрийн Дум 1995 оны 3-р сарын 13-ны өдөр «ОХУ-ын цэргийн алдар гавьяаны болон дурсгалт өдрүүдийн тухай» Холбооны хуулиар баталсан юм.
1918 оны 2-р сарын 23-нд Улаан Армийн ангиуд Кайзерын Германы цэргүүдийг анх удаагаа Псков болон Нарва хотуудын орчим ялсан хэмээн үздэг бөгөөд эдгээр анхны ялалтууд нь «Улаан армийн төрсөн өдөр» болсон билээ.
Энэ өдөр зөвхөн эрэгтэйчүүдэд бус мөн Аугаа их эх орны дайны ахмад дайчид болон эмэгтэй цэргийн албан хаагчдад баяр хүргэдэг.
Уламжлалын дагуу Москва болон бусад хотуудад дурсгалт газруудад болон хөшөөнүүдэд цэцэг өргөж, баярын концерт болон бусад эх оронч арга хэмжээ зохион байгуулж, салют бууддаг.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.