Уурхайд дарагдсан ажилчид амьд байгаагаа аврагчдад мэдэгдэж чаджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 18-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Хятадын зүүн зүгийн Шаньдун мужид байрлах Хушань алтны уурхайд энэ сарын 10-нд гарсан ослын улмаас газар доор гацсан 12 уурхайчин аврах ажиллагаа явуулж буй аврагчдад амьд байгаагаа мэдэгдэж чаджээ.

Уурхайд хийгдсэн тэсэлгээний улмаас уурхайгаас гарах гарц нурж, гадаад орчинтой харилцах гарцууд мөн үгүй болсон байсан ба ослын үеэр уурхайд 22 ажилчин байсан аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичсэнээр уурхайчид аврагчдын нарийн хоолойгоор доош буулгасан олсыг татаж амьд байгаагаа мэдэгдсэн ба аврагчид тус хоолойгоор уурхайчдад хоол хүнс, эм, цаас харандаа зэргийг дамжуулсан байна.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар уурхайд гацсан уурхайчдын 12 нь амьд байгаа гэдгээ аврагчдад илгээсэн зурвастаа дурджээ. Харин үлдсэн 10 урхайчдын хуь заяа тодорхойгүй байгаа аж. Аврагчид 600 метрийн гүнд гацсан ажилчдыг гаргаж авахын тулд хэд хэдэн газарт өрөмдлөг явуулж байгаа аж. БНХАУ-д уурхайн осол элбэг тохиолддог ба энэ нь ихэнхдээ аюулгүйн ажиллагааг зөрчсөн, аюулгүй байдал хангаагүйгээс үүдэлтэй байдаг байна. Өнгөрсөн 12 сард л гэхэд нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 23 ажилчин нас барсан бол 9-р сард Чунчин дахь уурхайд гал гарсаны улмаас 16 хүн нас барсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.