Албан тушаалтнууд ХОМ мэдүүлэхдээ санаатай ба санамсаргүй алдаа гаргадаг

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн орлого хөрөнгийн байдлыг мэдүүлэх үүрэгтэй. Хуульд заасны дагуу төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-наас хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээгээ албауулж ирүүлэх ёстой.

Нийт мэдүүлэг гаргагчдын сүүлийн хоёр жилийн мэдүүлэг АТГ-ын цахим сайтад байршиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд сүүлийн таван жилийн мэдүүлэг байна.

Албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа санаатай болон санамсаргүй алдаа түгээмэл гаргадаг аж. Цэг, таслал алдсан тохиолдол гарч байна. Жишээ нь 14 сая төгрөгийн хадгаламжтай гэж бичих байтал 14 тэрбум гээд бичжээ. Нэгэнт цахим системд мэдүүлсэн бол энийг засах ямар ч боломжгүй байдаг байна. 

Албан тушаалтан Е нь эхнэрийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжийн орлого гэж 25.5 сая төгрөгийг мэдүүлсэн ч 2019 онд эхнэрийнх нь компани ийм хэмжээний орлого олоогүй болох нь санхүүгийн тайлангаар нотлогдсон. Түүнээс гадна гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээрх дансны үлдэгдэл, банкнаас авсан 13 сая төгрөгийн зээлээ мэдүүлээгүй.

Албан тушаалтан Н-ийн 2019 оны тайлант оноор мэдүүлээгүй нийт хөрөнгийн хэмжээг гаргахад 31.2 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ нь түүний 6 сарын цалингаас давсан хэмжээ болох тул хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гэж үзэхээр байна.

Е, Н нарыг Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаал бууруулах, эсвэл цалингийн хэмжээг нь 3 сарын турш 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж буй. Хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлэхээс гадна ХОМ бөглөхдөө хайнга хандаж болохгүйн жишээ энэ юм...

Т.Мөнхтунгалаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.