Ичиножёо сэкиваке цолтой анхны даваагаа авлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр кюүшюү башёгийн хоёр дахь өдөр манай их аваргуудаас Хакухо маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдаж буй Аминишикиг, Какүрюү Точиозанг, Харумафүжи Тоёохибикиг өвдөг шороодууллаа. Ингэснээр мэргэжлийн сумогийн гурван их аварга нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа аж. Харин Монголын бусад бөхчүүдээс шинээр сэкиваке цол хүртсэн Ичиножёо Такарафүжиг шитатенаги мэхээр давлаа. Дээд зиндаанд гарч ирсан анхны башёдоо аварга, арслангуудыг өмнөө сөхрүүлж, шууд секиваке цол хүртсэн Ичиножёо кюүюшү башёгийн эхний өдөр 70 дахь ёкозүна Харумафүжид унасан юм.

Ичиножёогийн хамтаар өндөр амжилт гаргана хэмээн олны итгэлийг хүлээж буй Тэрүнофүжи Кайсейг, Кёкүтэнхо Китатакайг, Араваши Аюүмиг тус тус давсан бол Кёкүшюүхо Котоюүкид, Тамаваши Чиёотайрюүд өвдөг шорооджээ.

Өнөөдөр 69 дэх ёкозүна Хакухо Точиоозантай, 70 дахь ёкозүна Харумафүжи Такаясүтэй, 71 дэх ёкозүна Какүрюү Аминишикитэй, сэкиваке Ичиножёо Аюүмитэй оноолт таарлаа.

Кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдааны сүүлийн хагасын оноолт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.