Хүний тэнэгрэл нянгаас үүдэлтэй

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Аливаа хувь хүний тэнэгрэлийн эх үндэс нь нянгаас үүдэлтэй байж болох сонирхолтой судалгааг Америк эрдэмтэд хийжээ. Хүний сэтгэл санааны гажиг буюу сэтгэл мэдрэлийн асуудал үүсгэдэг халдварт нян усны замагны мөхлөгт байдаг болохыг тогтоосон судалгааны үр дүнг Америкийн “Proceedings of the National Academy of Sciences” (PNAS) сэтгүүлд нийтэлсэн байна.

ATCV-1 (Acanthocystis turfacea Chlorella virus 1) хэмээн нэрийдсэн уг нян, өвчтөний хоолойноос авсан  залхагт микробиологийн шинжилгээ хийх явцад гэнэт илэрсэн бөгөөд нянгийн ДНК, усны замагт халдварладаг нянгийн ДНК-тай нэг байгааг тогтоосон аж. Жон Хопкинсийн нэрэмжит анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд тухайн үед уг нянг хүнд хэрхэн халдварладаг болон бие организмд ямар нөлөө үзүүлдэг болохыг судлахаар шийдвэрлэсэн байна.

Судалгаанд хамрагдсан нийт 90 хүний дотроос 40-д нь уг нян илэрсэн бөгөөд ой санамж, анхаарал төвлөрөлт, сэтгэлгээний хурд, ажиглаж тогтоох чадварыг алдагдуулдаг болохыг эхний шатанд тогтоосон бол дараа нь хүний булчингийн үйл ажилагаанд нөлөөлж, сэтгэц, ой санамж, зүг чиг, баримжааг саармагжуулах онц сөрөг нөлөөтэй болохыг илрүүлсэн аж. Хүний сэтгэл зүйн олонхи онцлог эцэг эхийн генээр өвлөгддөг хэдий ч зарим тохиолдолд олон төрлийн микроорганизмын нөлөөллөөр гажууддаг болохыг судалгаа харуулаад зогсохгүй, хүний сэтгэл зүйн хөгжил, сэтгэл санааны тэнэгрэл, гаж үйлдэл, мэдрэлийн өвчинг өдөөх эх үндэс болдoгыг тогтоосон байна.

Усны замагт байдаг Acanthocystis turfacea мөхлөг буюу ATCV-1 нян. plingfactory.de.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.