“Лалын улс”-ын эсрэг хүчтэй арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 07:29 цагт
Мэдээний зураг,

“Лалын улс” бүлэглэл өөрсдийн тусгаар тогтнолын төлөө сөргөлдөгч орнуудтай хүчтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн. Харин үүнийг АНУ-ын хэрхэн хүлээж авсан тухай олон улсын тоймчид янз бүрээр таамаглаж байна. Энэ асуудлаар Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Ирак, Сирид террорист “Лалын улс” байгууллагын эсрэг тэмцэлд Америкийн армийг ашиглаж болно” гэсэн утгатай үг хэлжээ.

Ерөнхийлөгч энэ ажиллагаанд хуурай замын цэрэг ашиглах зөвшөөрөл өгөхийг АНУ-ын конгрессоос хүсэх бодолтой байгаа аж. Обама конгрессын сонгуулийн завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялсны дараа өдөр ийм санал дэвшүүлсэн байна. Уг нам 2006 оноос хойш анх удаа парламентын хоёр танхимыг хяналтандаа авчээ. Энэ нь хэлэлцэх асуудлыг төлөвлөх боломжийг Бүгд найрамдах намд олгож, Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Обамагийн хувьд сүрхий бэрхшээл учруулж мэднэ.

АНУ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг зөвхөн нисэх хүчин хэрэглэнэ, харин хуурай замын цэрэг оролцуулахгүй гэж өмнө ньВашингтонд удаа дараа мэдэгдэж байсан билээ. “Лалын улс” террорист бүлэглэл энэ оны зуны эхээр идэвхжиж, Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг эзлэн авсан юм. Олон улсын эвслийг тэргүүлж байгаа АНУ наймдугаар сарын эхээр Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг хүчний ажиллагаа явуулж эхлэсэн билээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.