ОХУ барууны орнуудын хиймэл дагуулуудыг устгана хэмээн мэдэгджээ

Twitter Print
2022 оны 10-р сар 28-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гадаад харилцааны яамны Зэвсгийн хяналт, хязгаарлалтыг хариуцсан албаны орлогч дарга Константин Воронцов АНУ болон АНУ-ын түнш орнууд Украинд болж буй дайнд оролцсон тохиолдолд Москва эдгээр улс орнуудын арилжааны хиймэл дагуулуудыг устгаж болзошгүй хэмээн мэдэгджээ.

2021 онд ОХУ хиймэл дагуулын устгах пуужин харваж, өөрийн улсын хиймэл дагуулыг устгаж байсан билээ. Костантин Воронцов АНУ болон АНУ-ын түнш орнууд сансрыг ашиглаж барууны нөлөөллийг нэмэгдүүлэхийг оролдож байна хэмээн НҮБ-д мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар барууны орнууд хиймэл дагуулуудаа ашиглан Украины армийн үйл ажиллагаанд тусалж байгаа нь "онцгой аюулыг дагуулах" эрсдэлтэй аж.

Тэрээр барууны орнууд чухам яг ямар компанийн хиймэл дагуулуудыг ашиглаж, Украинд тусалж байгааг тодорхой нэрлээгүй байна.

Энэ сарын эхээр SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Starlink хиймэл дагуулын сүлжээгээр Украиныг интернет сүлжээгээр үргэлжлүүлэн хангах болно гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.222) 2020-03-09 16:30
      • 0
      • 0

      Монголын ард түмний бахархал болсон мундаг уран бүтээлчиддээ талархаж байна. Улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

      Хариулах