“Ювентус” өрсөлдөгчөө 7:0-ээр бут ниргэлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 07:43 цагт
Мэдээний зураг,

Италийн аварга шалгаруулах тэмцээний 11-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Ювентус”-“Парма” 7:0, “Рома”-“Турин” 3:0, “Верона”-“Сесена” 2:1, “Эмполи”-“Лацио” 2:1, “Наполи”-“Фиорентина” 1:0-ээр хожсон бол “Интер”-“Хеллас Верона” 2:2,  “Калияри”-“Женоа” 1:1, “Эй Си Милан”-“Сампдори” 2:2, “Палермо”-“Удинезе” 1:1, “Сассуола”-“Аталанта” 0:0-ээр тэнцсэн байна. Лигийг тэргүүлж буй “Ювентус” талбай дээрээ “Парма”-г 7:0-ээр бут ниргэж, тэргүүллээ хадгалж үлдсэн. Турин хотын “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д болсон уг тоглолтонд К.Тевез, А.Морота, Лорьента нар дубль хийсэн бол С.Личестер нэг гоолыг оруулжээ.

Цагтаа “Аваргуудын лиг”-ийн түрүү авч байсан Милан хотын хоёр баг сүүлийн хоёр улиралд хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсаар байна. “Эй Си Милан” 11 тойргоос 4 хожиж, 7-р байрт бичигдэж эхэлсэн. Харин “Интер Милан” 4 хожил, 4 тэнцээ, 3 хожигдолтой 16 оноотой 9-р байрт яваа нь тэдний хэрхэн доройтсныг илтгэж байна.

"Сери А"-гийн энэ улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.