Африкийн шилдэг хөлбөмбөгчин ирэх оны эхээр тодорно

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

Африкийн хөлбөмбөгийн холбоо 2014 оны тивийн шилдэг хөлбөмбөгчинг ирэх оны нэгдүгээр сарын 8-нд тодруулна. Энэ оны шилдэгт өрсөлдөж буй хөлбөмбөгчдөөс Муса, Н.Дойе, Яя.Туре нар сүүлийн шатанд үлдэх магадлал өндөртэй байгаа аж. 1970 оноос хойш Африкийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулж эхэлсэн. Энэ хугацаанд Камеруны домогт тамирчин С.Это 2003, 2004, 2005, 2010 онд дөрвөн удаа буюу хамгийн олон тивийнхээ “шилдэг хөлбөмбөгч” болж байжээ. Харин 2014 оны шилдэгт нэр дэвшсэн Кот д’Ивур болон “Манчестер Сити”-гийн довтлогч Яя.Туре 2011, 2012, 2013 онд гурван удаа энэ шагналыг аваад байна. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан Либерийн Ж.Виа, Ганын А.Пеле нар гурван удаа тивийнхээ шилдгээр нэрлэгдсэн юм.

Хамгийн анхны шагналыг Францын "ПСЖ" багт хүчин зүтгэж байсан Мали улсын хөлбөмбөгч С.Кейта хүртэж байжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.