Польшийн Калининградын нэрийг өөрчлөх шийдвэр Кремлийг бухимдуулав

Twitter Print
2023 оны 05-р сар 11-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Польшийн засгийн газрын дэргэдэх Газар зүйн нэр томъёог стандартчлах зөвлөл Балтын тэнгистэй хиллэх ОХУ-ын Калининград мужийн нэрийг солих санал гаргасан нь Кремлийг бухимдлыг төрүүлжээ. Тус зөвлөл нь Калининградыг Кролевиц гэх хуучин нэрээр нь нэрлэх нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн ба уг шийдвэр нь нэн талаараа ОХУ Украин руу довтолсонтой холбоотой гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Өнгөрсөнд Польш улсын зүгээс оросуудыг үзэн ядах солиотой үзэгдэл үе үе гарч байсан гэдгийг бид мэднэ." хэмээн, Польшийн эрх баригчдын дээрх шийдвэр нь "дайсагнасан үйлдэл" хэмээн онцолжээ.

Дэлхийн 2-р дайн болохоос 400 жилийн өмнө Калининград нь Кёнигсберг буюу польш хэлнээ хөрвүүлбэл Кролевиц нэртэй, Зүүн Пруссын эзэмшлийн газар нутаг байсан аж.

Дэлхийн 2-р дайны дараа Кёнигсберг хот болон тус хот байрлах бүс нутан ЗХУ-ын хяналтанд орж, зөвлөлтүүд Кёнигсберг хотын нэрийг Больщевик хувьсгалыг удирдан явуулсан хүмүүсийн нэг болох Михаил Калинины нэрээр сольсон байна.

ЗХУ задарсны дараагаар Калининград Польш болон Литва хоёр улсын хооронд, ОХУ-ын газар нутгаас салангид байрлах ОХУ-ын нэг хэсэг болон үлдсэн юм. Калининград нь Москвагийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой газар бөгөөд Калининградын Балтийск боомтод ОХУ-ын Зэвсэгт хүчний Балтын тэнгис дэх Тэнгисийн флот байрладаг.

Польшийн эрх баригчид Калининрадын нэрийг Кролевиц, тус хотыг тойрсон бүс нутгийг Обвод Кролевицки гэж нэрлэхийг санал болгосон ба Калининград гэсэн нэр нь тус хот болон бүс нутагт ямар ч хамааралгүйгээс гадна уг нэр нь Польшийн ард иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг гэжээ.

Михаил Калинин нь ЗХУ-ын Улс төрийн товчооны 6 гишүүний нэг байсан ба тэрээр 1940 онд Польшийн 21 мянга гаруй дайны хоригдлыг цаазлах тушаалыг өгч байсан аж.

Түүнээс гадна ОХУ Украин руу довтолсон явдал мөн оросуудын явуулж буй суртал ухуулгуудын улмаас газар зүйн зарим нэг нэршлийг өөрчлөн шинэчлэх шаардлага гарсан гэдгийг Польшийн тал онцлохдоо, "Ямар ч улс газар зүйн байршлуудыг соёлыг өвийг нь үндэслэн өөрийн хэл дээр нэрлэх эрхтэй." гэдгийг дурдсан байна.

Анх 1943 онд Германы тал польшуудыг үйл олноор нь хөнөөж булсан булшнуудыг олсоны дараа Москва уг хэргийг нацистууд үйлдсэн гэж байсан ба Дэлхийн 2-р дайн дууссаны дараа хохирогчдын гэр бүлийнхэн уг хэргийн талаар нээлттэй, ил тод ярьж чапалгүй 50 жил болсон юм. 1990 онд Москва уг аллагыг оросууд үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа ч Польшийн төрийн байгууллагуудыг цаашид Калининградыг Крулевиц гэсэн нэрээр нь дуудах ба Польшийн Гадаад харилцааны яам уг саналыг таатай хүлээн авч байгаа аж.

Түүнчлэн Польшийн тал Калининградтай хиллэх хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж, 2.5 м өндөр өргөст төмөр хашлага босгож, өнгөрсөн сард хилийн дагуу хяналтын камерууд, мэдрэгч төхөөрөмжүүд, танкны эсрэг саадыг байршуулсан байна.

Мөн Польш, Литва, Латви руу дүрвэх иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Беларусьтай хиллэдэг хилийн зурвасын дагуу 5.5 м өндөр төмөр хашаа барьжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.