
Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед зарим гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тухайлбал дээрэм, танхайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн амралтын өдөр Сэлбэ хотхоны гүүрэн дор БЗД-ийн 21-р хороонд оршин суух иргэн Х-ийн гар утас, зөөврийн компьютер зэргийг БЗД-ийн 12-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй Н, Б нар бүлэглэн дээрэмдэж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоожээ.
Мөн СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр, “Этүгэн” дээд сургуулийн хажууд дээрэмдүүлсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт хийжээ. Уг хэргийг БЗД-ийн 12-р хороонд оршин суух 16 настай Б гэгч бусадтай бүлэглэн БГД-ийн 7-р хороонд оршин суух иргэн М-ын гурван ширхэг гар утас болон бусад эд зүйлийг дээрэмдснийг илрүүлсэн байна. Дээрх хэргүүдийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.