
Хятадын эрх баригчид айл өрхүүдийг онцгой нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байж нэн шаардлагатай хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээ нөөцлөхийг анхааруулжээ.
Хятадын Худалдааны яамнаас албан ёсны ямар нэг тайлбар өгөөгүй ч энэ нь Хятадын зарим мужуудад коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж, их хэмжээний хур тунадас орсны улмаас ногооны ургац хураалт муудсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын Худалдааны яамнаас орон нутгийн удирдлагуудад дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж болон бараа бүтээгдэхүүний үнийг барихыг даалгажээ.
The Economic Daily сонин уншигчиддаа айж сандрахгүй байхыг уриалж, Хятадын засгийн газраас гаргасан мэдэгдэл нь коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоох тохиолдолд айл өрхүүд бэлтгэлтэй байгаасай гэж хүссэнтэй холбоотой гэдгийг онцолжээ.
Өвлийн улирал ойртох үеэр Хятадад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг ч сүүлийн долоо хоногуудад ногооны үнэ огцом нэмэгдсэн нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой аж.
Хятадын зарим мужуудад коронавирусын халдварын тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоогоод байгаа ба эрх баригчид ирэх 2-р сард болох Бээжингийн Өвлийн Олимпын наадмаас өмнө халдварын тархалтыг зогсоох зорилт тавиад байна.
Өнгөрсөн даваа гарагт тус улсад коронавирусын халдварын 92 тохиолдол бүртгэгдсэн ба Шанхай хотын Диснейлэндээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус парк үйл ажиллагаагаа зогсоожээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.111) 2020-01-01 19:32jjjjjjjjjjjjjj cab 0 I was a great
Хариулах