
Махарани Гаятри Деви бол Жайпурын хаант улсын сүүлчийн хатан хаан юм. Махарани Гаятри Девигийн өвөг дээдэс нь Төвд-Бирмийн угсаатай бөгөөд 1586 оноос Энэтхэгийн Кох Бихар хэмээх нэгэн жижигхэн улсыг захирч байжээ.
Энэ улс нь Гималайн Бутаны вант улсын өмнөд хэсэгт байсан бөгөөд нийслэл хотод нь Кох гүрний үеэс гаралтай гэгдэх өвөг дээдсийнх нь нэгэн том ордон байдаг ажээ. Гүнж Гайатри Деви 1919 оны 5-р сарын 23-нд Лондонд төрсөн. Хиндү зурхайн ёсоор бяцхан гүнжийн нэрийг 'G' үсэгнээс эхлэх ёстой байв. Тиймээс тэр төрөхдөө Гаятри хэмээх нэрийг авсан. Гэхдээ найз нөхөд, гэр бүлийнхний хувьд түүнийг Айша гэдэг нэрээр нь илүүтэй мэддэг. Энэ нэрийг түүнд Индира Деви нь Рэйдер Хаггардын зохиолын гол баатрын хүндэтгэлд зориулж өгсөн юм.
Гүнж Гайатри Деви нь 1919 оны 5-р сарын 23-нд Лондонд төржээ. Хиндүгийн шашны зурхайн ёсоор бол бяцхан гүнжийн нэр 'G' үсгээр эхлэх ёстой байжээ. Тийм учраас тэрээр төрөх үедээ л Гаятри хэмээх нэрийг авчээ. Гэхдээ найз нөхөд болоод гэр бүлийн дотно хүмүүсийнх нь хувьд түүнийг Айша гэдэг нэрээр нь илүүтэй мэддэг ажээ. Энэ нэрийг түүний ээж Индира Деви нь Рэйдер Хаггардын зохиолын гол баатрын хүндэтгэн дурсаж өгсөн гэдэг юм.
Гүнжийн бага нас нь өөрийн хоёр ах, хоёр эгч, эцэг эхийн хамт Кох Бехар дахь хааны ордон болоод өвөө Махаража Бород буюу Саяжирао III хааны гайхамшигтай орд өргөөнөө өнгөрчээ. Гүнжийг гурван настай байхад нь түүний эцэг Махаража Кох Бехар Житендра Нараян Бахадур таалал төгсчээ. Түүний ах болох долоон настай ах нь хаант улсынхаа шинэ Махаража болсон бөгөөд ээж, махарани Индира Деви нь түүнийг нас биед хүртэл нь гол асран хамгаалагч нь болжээ.
Хүүхдүүд нь насанд хүрэгчдийнхээ хайр халамжийн орчин, хүрээллийн дунд хааны ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн тансаг орчинд өсч, багш хүмүүжүүлэгчид болоод олон тооны зарц, үйлчлэгч нараар хүрээлэгдэн өсөн бойжиж байлаа. Тогтсон ёс заншлаараа бол жилийн зургаан сардаа гэр бүлээрээ Энэтхэгт амьдарч, дараагийн хоёрдугаар хагасыг Европ болон Англид өнгөрөөдөг байлаа. Ээж Махарани Индира Деви нь хүүхдүүдийнхээ боловсролд тун ихээр анхаардаг байжээ. Бага боловсролыг нь гэрийн сургалтаар, дараагийн шатны боловсролыг Швейцар болон Английн хаалттай сургуулиудаас олж авдаг байлаа. Бяцхан гүнж нар хар багаасаа л англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байв.
Гаятри Деви үргэлж эрэлхэг зоригтой байж, том ах нараасаа аль болох үлдэж хоцрохгүйг хичээдэг байлаа. Тэр ч байтугай тэдэнтэй хамт байхдаа, цугтаа явж ан гөрөө ч хийх сонирхолтой байлаа. Тэрээр анхны ан гөрөөнийхөө олз омгийг (ирвэс) 12 настайдаа хүртэж байжээ. Тэрээр хүүхэд болон өсвөр насандаа бүхий л зан ааш байгаа төлөв байлаараа, хөвгүүн аятай, эршүүд харагддаг байлаа. Гүнжийг "Үзэсгэлэнт томоогүй охин" хэмээн Энэтхэг, Английн өндөр язгууртны нийгмийн хүрээллийнхэн дунд нэрлэдэг байлаа. Эрч хүчтэй, тамирчин байрын, тэмүүлэнгүй дүр төрхтэй, үзэсгэлэнтэй сайхан, залуухан гүнж нь эрчүүдийн сонирхол шохоорхол, анхаарлыг нь өөртөө татахгүй байж чадсангүй.
Ах дүү нарынхаа поло тоглох тэмцээнийг нь сонирхон үзэж явсан Гаятри Деви, 21 настай нэгэн сайхан залуу болох Жайпурын захирагч II Савай Ман Сингхийг анх олж харжээ. Залуу гүнж Энэтхэгийн нэгэн Вант улсын баян захирагчийн зүрх сэтгэлийг нь байлдан дагуулав. Зургаан жилийн туршид тэд жилдээ ганц удаад, гэр бүлээрээ Англид ирэх үеэрээ л уулзалддаг байлаа. Том ах нарыгаа өөгшүүлэх тусам нь Гаятри Деви зургаан жилийн туршид Махаражатай захидлаар байнга идэвхтэй харилцаж байжээ.
Түүнийг ийнхүү хүлээж байхад, түүний ээж Махарани Индира Девид болоод Махаражагийн гэр бүлд ч энэ талын ойлголт огтоосоо алга байжээ. Ингээд Гаятри Девийг 18 нас хүрэх үед нь Махараж Савай Манн Сингх залуу гүнжийн гарыг албан ёсоор гуйжээ. 1940 оны 5-р сарын 9-нд гүнж Жайпурын хаант улсын Махаражийн гурав дахь эхнэр нь болов. Түүний нөхөр болсон сэр Саваи Ман Сингх II Бахадур түүнд Махарани (Хатан хаан) титмийг хүртээжээ.
1947 онд Энэтхэг улс тусгаар тогтноход хааны ордны бүх цол хэргэм болоод тэдний бүх давуу эрхүүд нь цуцлагдсан билээ. Энэтхэгт байсан эзэн хаадын 500 орд өргөөдийн олонхи нь эзгүйрч сүйдсэн гэдэг. Гэсэн хэдий ч Жайпурын хааны гэр бүл махараний авъяаслаг ур чадварын ачаар эд хөрөнгөө хэвээр нь хадгалан үлдээж чадсан юм. Хэд хэдэн ордон нь тансаг сайхан "люкс" ангилалын зочид буудал болж хувирсан нь тухайн үедээ хувьсгалт алхам болж байв.
1960 онд Махарани Гаятри Деви улс төрийн нам байгуулж, Энэтхэгийн парламентын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулжээ. Махарани Ражастаны мужийг Энэтхэгийн парламентад гурван ч удаа төлөөлөн оролцсон билээ. Тэрээр өнгөрсөн зууны 70-аад онд нөхрөө нас барсны дараа улс төрийг орхих болсон билээ.
Энэтхэг орны хувьд бол ийм эмэгтэйг Диана гүнжтэй дүйцүүлж үздэг билээ. Төрөхөөсөө л боловсрол мэдлэгтэй, үл хөдлөх хөрөнгө чинээ, мөнгө, нэр хүнд, алдар цол, хэргэм зэргийг заяасан энэ эмэгтэйн хувьд эргэн тойрноо харах, энэ хорвоогийн тэгш бус байдалд анхаарлаа хандуулан харах байдал нь өөр байлаа. Тэр буяны үйл ажиллагаа, ядуу, өвчтэй хүмүүст туслах гээд нийгмийн тулгамдсан асуудлаар нягт уялдаа холбоотой ажиллаж байв. Энэ чанараараа тэрээр алдартай улс төрчийн нэгэн болсон юм. Энэтхэгийн улс төр, нийгэм соёлын амьдралын нарийн төвөгтэй олон талт, өөр өөр байдлыг харгалзан үзсэн ч, ард түмэн нь энэ эмэгтэйг бишрэн шүтэж байлаа.
Тэрээр 2009 оны 7-р сарын 29-нд 90 насандаа таалал төгсчээ. 15000 гаруй хүн түүнийг өөрсдийн махарани Гаятри Деви, Жайпурын хатан ээж хэмээн эцсийн замд нь үджээ. Махарани шарил хайлах ёслол нь хэд хэдэн зууны туршид Жайпурын хаад, хатадад хамгийн сүүлчийн хүндэтгэлийг өргөсөн тэр газар болжээ.
"Алтан нарны цацраг толгодын цаанаас дөнгөж урган үзэгдхүйеэ, гантиг шалан дээгүүр өөрийн хээ хуарыг зуран, махараний унтлагын лаврингийн сийлбэрт хаалганых нь хавтасаар гийгүүлэн нэвтрэхүйд, Рамбах харшын маргад эрдэнийн цэцэрлэгийн дотор үзэсгэлэнт тогос шувуун цовоо дуун хангинасан цуурайтав. Ийнхүү тогос шувууд шинэхэн өдөр ирж буй мэдээг зарлан тунхаглаж буй азарган тахиа шиг, хааны поло тоглоомоор зүүд нойрондоо наадах хан хөвүүд, тэдний зүрх сэтгэлийг булаасан бяцхан гүнжидийн нойрыг сэрээж дуугаа хадаан, чангаар донгодлоо. Эцэс төгсгөлгүй мэт эгнэсэн гантиг чулуун багануудад нь энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнт эмэгтэйн хөлийн хөнгөн алхах чимээ одоо ч сонсогдох мэт."
Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.