Ичиножёогийн аав, ээжийнд Асашёорюү Дагвадорж зочиллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Манай бөхчүүд их сумод ноёрхолоо тогтоож, 69 дэх их аварга Хакухо хамгийн дээд оргилд нь хүрэхэд тун ойрхон ирсэн юм. Харин их аваргуудын залгамж халаа аль хэдийн сумод төрөн гарсан. Дээд зиндаанд гарч ирсэн анхны башёдоо түрүүлэх хэмжээнд барилдсан Ичиножёог Японы хэвлэлүүд бүгд бичиж байна. Мөн Архангай аймгийн Батцэнгэл суманд нутаглаж буй тэдний гэр бүлийнхэн дээр очиж нэвтрүүлэг хийгээд буцжээ. Ичиножёо Ичиноровын аав Алтанхуяг нь “Өдрийн сонин”-ы сурвалжлагч нар очиход “Японы хэд хэдэн сэтгүүлч ирээд явсан. Манайхнаас танай сонин л анх удаа ирж байна” гэж байсан.

Тэгвэл ирээдүйн их аваргын аав ээжийнд сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж зочилжээ. 

Японы мэргэжлийн сумогийн зуун жилийн түүхэнд “онцгой” үзэгдэл болсон Ичиножёог Япончууд маш их сонирхож, түүний амжилтын түүх, амьдралаар кино, нэвтрүүлэг хийж эхэлсэн талаар Наран улсын хэвлэлүүдээр бичиж байна.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.