Америкчууд, Арабын хэт даврагч бүлэглэлтэй тэмцэхэд илүү их хөрөнгө зарах болж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч "Халифын улс" бүлэглэлтэй тэмцэхийн тулд тус улсад дахин 1500 тусгай цэрэг илгээхээ мэдэгдлээ. Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлсэнээр "Цэргүүд байлдааны бус зөвхөн цэргийн зөвлөх, сургуулилтыг хариуцна. Нэг үгээр Иракийн Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгч, хэт даврагчидтай тулалдах байлдааны төлөвлөгөө гаргах зэрэг чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. "Нэмэлт цэргүүдийг хаана төвлөрч ажиллахыг Иракийн Засгийн газар шийднэ" гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл мэдэгдсэн байна.

Чак Хейглийн хэлж буйгаар удахгүй илгээх 1500 цэрэг Иракийн есөн арми, курдын гурван бригадын цэргийн сургууль бэлтгэлийг хариуцах юм байна. Мөн Ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос "Халифын улс" бүлэглэлтэй тэмцэхийн тулд дахин 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.