Африкийн аваргын тэмцээн ирэх онд товлосон хугацаандаа болно

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Хар тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Марокко улсад болох байсан. Харин Баруун Африкт гарсан эбола вирусын улмаас товлосон хугацаандаа зохиогдохгүй боллоо. Мөн Марокко улс ч зохион байгуулахаас татгалзсан юм. Энэ тухай тус улсын хөлбөмбөгийн холбоо мэдэгдэхдээ “Эбола вирусын улмаас тивийн аваргын тэмцээнийг ирэх онд зохион байгуулах боломжгүй боллоо. 2016 онд болгож өгөөч” гэсэн аж. Энэ хүсэлтийг нь Афиркийн холбоо хүлээж авах боломжгүй, энэ сарын 11-нд буюу маргааш Кайр хотод болох холбооны хурлаар 2015 онд аль улсад болохыг шийднэ гэж хэлжээ.

Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр сард Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно гэдгийг холбогдох албаны хүмүүс нь мэдэгдлээ. Гэхдээ тивдээ хөлбөмбөгөөр тэргүүлэгч Нигери, Гана зэрэг улс эболагийн вирусын улмаас оролцох боломжгүй болох магадлал өндөр байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.