
Өвөл ууланд алхахдаа юуг хэрхэн өмсөх вэ?
Өвлийн уулын алхалтанд “Байцаа” шиг хувцаслах нь хамгийн тохиромжтой. Тодруулбал, олон давхар нимгэн хувцас өмсөөрэй. Учир нь хэрвээ халууцвал нэг хувцсаа тайлчихна, даарвал бүгдийг нь өмсчихнө.
Байцаа шиг хувцаслахдаа багадаа 3 давхар хувцас өмсөөрэй. Нимгэн цамц – задгай энгэртэй цамц – куртка гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой. И
нгэснээр таныг хөлрөхөөс бүрэн сэргийлж чадна. Хөлрөхөөр таны дотуураа өмссөн хувцас норж, эргээд өөрийг тань жиндүүлж дааруулна.
Халууцвал хувцсаа тайлахаасаа битгий залхуураарай. Залхуурснаас болж хөлрөн дээрх таагүй нөхцөл байдалд орох эрсдэлтэй.
Зарим хүмүүс хөлстэй биеэ салхинд гаргаад хатгаа болно гэж боддог. Нэгэнт гадаах агаараар амьсгалсан үед хөлс гарсан ч хатгаа болдоггүй. Харин дотор хөдөлгөөнгүй байж байгаад халууцсан хөлс хатгаа болдог юм шүү. Тиймээс хөлс тань гарах гээд байвал хувцсаа нимгэлэхээс битгий айгаарай.
Харин куртканы хувьд ууланд алхахад маш зузаан, бөндийсөн куртка тохиромжгүй. Харин Gore-tex технологи бүхий хэт зузаан биш куртка сонгох нь тохиромжтой.
Эдгээр зөвлөгөөг ууланд алхах дуртай мэргэжлийн бус хүмүүст зориулж буйг сануулъя. Gore-tex технологи гэдэг нь гаднаас салхи нэвтрүүлдэггүй, дотроос хөлсийг гадагшлуулах үүрэгтэй байдаг...
Эх сурвалж: Montbell in Mongolia
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.