Нумынхан өрийн дарамтанд орно

Twitter Print
2014 оны 11-р сар 10-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногийн Өрнийн зурхай, арваннэгдүгээр сарын 10-наас 16-ны хооронд бидэнд ямар үйл явдал тохиолдох вэ.

Хонины орд

Долоо хоногийн эхээр орчныхоо нөлөөгөөр та амьдралдаа зарим нэг өөрчлөлт гаргаж магадгүй юм.  Харин сүүлийн хоногуудад багагүй  дарамттай байх бөгөөд хувийн болон хувьсгалын амьдралд тань сөргөлдөөн гарахыг үгүйсгэхгүй. Найз нөхөдтэйгээ дотно харьцаа үүсгэснээр  өмнө нь шийдээгүй асуудлаа шийдэж магадгүй нь

Үхрийн орд

Од гаригсийн байрлал  хувийн амьдралдаа анхаарахыг сануулж байна. Амралтын өдрүүдэд өөрийнхөө төдийлөн сайн мэдэхгүй ажил барьж авах гээд хэрэггүй. Харин бусад өдрүүдэд нь ажил бүтэмжтэй. Энэ долоо хоногт үхрийн ордынхны зарлага хэтэрч магадгүй байна. Стрессээсээ ямар нэгэн аргаар салах хэрэгтэй.

 

Ихрийн орд

Долоон хоногийн эхний өдрүүдэд гэр бүлийн маргаан үүсч магадгүй. Гэхдээ асудлын гол нь танд байна. Ажил алба гэсээр гэр бүлийн харьцаандаа асуудал үүсгэж болзошгүй байна. Амралтаараа кино, ший үзвэл зүгээр байх.  Шинэ шохоорхолд автан хөгөө тарих вий. Эцэст нь харамсвал яана.  Мөрийтэй тоглоом бас хэрэггүй. Алдагдал амсана.

Мэлхийн орд

Эхнээсээ өөрийгөө цэнэглээд явбал зүгээр юм. Таны тогтсон үзэл санаатай эрс тэс мэдээллийг та хүлээн авах чадвараар муухан байгааг анхаар.  Шинэ сонирхолтой харилцаа холбоо тогтооход эерэг үр дүнг гарна. Шинэ орлого ч ирэх магадлалтай. Гэхдээ энэ бүхэн таны хичээл зүтгэлээс хамаарна.

Арслангийн орд

Цаг агаар хүйтрэх тийшээ хандаж байгаа учир биеэ чагнаж бай. Хоол унд,  хувцас хунараа тохируул. Арслангийнханд багагүй  мөнгөний  асуудал үүснэ.  Мөн энэ долоо хоногт арслангийнхан  эрч хүч, эрмэлзлэл сайтай байх ч үр дүн муутай байх гэнэ. Асуудлыг тайвнаар, яаралгүй цэгнэх нь зөв байх.

Охины орд

Долоо хоногийн эхэнд  таны хувийн болон ажил хэрэг бүтэл муутай байж болзошгүй.  Гэхдээ аль дээрээс үүссэн асуудлууд таны талд шийдэгдэх бололтой.  Долоо хоногийн сүүлээр агаар сархинд  найз нөхөдтэй гарч алжаалаа тайвал тохиромжтой. Элдэв хэл амнаас хол яв.

Жинлүүрийн орд

Ямар ч асуудлуудыг шийдэхэд яарах хэрэггүй юм.  Жинлүүрийнхэн энэ долоо хоногт зугаа цэнгэл багасга . Аливаа асуудал үүсвэл өөрийнхөө  дотоод мэдрэмждээ найд.

Хилэнцэтийн орд

Таны хийж байгаа бүхэн хайртай хүнд чинь таалагдахгүй байж магадгүй. Үүндээ анхаар.  Бас  нэг болгоомжлох  зүйл чинь худал мэдээлэл.  Энэ бүхэнд анхаарч чадвал энэ долоо хоног ерөнхийдөө танд  таатай өнгөрнө. Гэртээ гарын хоолоо хийн амрах хэрэгтэй. Идэхээс илүүтэйгээр сэтгэл тайвширна.

Нумын  орд

Чармайлт хэрэгтэй, харин сохороор  бүү зүтгэ. Итгэлээ ч бүү өөрчил. Ээлж дараатай байхад л амжилт аяндаа ирнэ. Хөрөнгө мөнгөнөөс бол нөхөрлөлдөө цэг тавьж магадгүй. Хэн нэгэн танаас өрөө нэхэх болно.  Асуудлаа шийдэх цаг болжээ.

Матрын орд

Танд  ирэх мэдээлэлүүд тэр болгон таалагдахгүй байх магадлалтай.  Зарим мэдээллээс болж маргаан  зөрөлдөөн  гаргаж магадгүйг анхаар.  Хэр зүтгэлтэй байгаагаас  чинь ажил үйлсийн бүтээмж шалтгаалах нь. Даргынхаа үнэлгээг авна. Харин энэ долоо хоногт архи дарс , зугаа цэнгэл хөөх хэрэггүй

Бумбын орд

Долоо хоног тун дажгүй. Гэхдээ эрүүл мэндээ анхаар. Ханиад томуу тусах магадлал өндөр. Дулаалж явах нь зүйтэй.  Шинэ танилтай болох цаг ч биш гэдгийг од эрхэс сануулж байна. Мэдлэгээ тэлэх цаг хэрэгтэй. 

Загасын орд

Таны сэтгэл санаа тогтворгүй байх долоо хоног. Тэр нь  ойр дотныхонд чинь  сайнаар нөлөөлөхгүй. Харин та шийдвэр гаргахдаа хэт яарах хэрэггүй. Сүүлийн хоногууд ачаалал дарамт ихтэйгээр өнгөрнө. Хоол ундандаа анхааран өөрөө таашаал ав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.