Хакухо, Ичиножёо хоёр шинэ рекорд эвдэх кюүшюү башё эхэллээ

2014 оны 11-р сар 10-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын башё эхэллээ. Кюүшюүгийн тэмцээн сумо сонирхогчдыг уйдаахгүй болно гэдэг нь эргэлзээгүй юм. 69 дэх их аварга Хакухо 32 дахь түрүүгээ авах уу, Какүрюү ёкозүна цолтой анхны түрүүгээ авах уу, шинэ сэкиваке Ичиножёо хэрхэн барилдах вэ зэрэг Монголын бөхчүүдийн амжилт энэ сарын тэмцээний өнгийг тодрхойлж байна.

Эхний өдөр гурван ёкозүна, хоёр озэки өрсөлдөгчөө давсан. Харин озэки Гоэйдо, маэгаширагийн хоёр дахь бөх Такарафүжид унасан аж. Сумогийн холбооноос кюүшюү башёгийн эхний өдөр шинэ сэкиваке Ичиножёог шууд ёкозүна Харумафүжитэй барилдуулсан. Хамгийн сүүлд шинэ сэкиваке цолтон эхний өдөр шууд ёкозүнатай барилдсан тохиолдол нь манай Кёкүтэнхо байлаа. Тэрээр 2003 оны Нагоя башёд ёкозүна Мусашимарутай барилдсан юм. Дээд зиндаанд анх ороод араваас дээш ялан, олны анхаарлыг татсан бөхчүүд дараагийн тэмцээнд нь комүсүби, маэгаширагийн нэгт бичигдэн, тэмцээний эхний долоо хоногт аварга арслангуудтай учраа таардаг.

Иймд ихэнх нь 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж чаддаггүй. Харин Ичиножёог сэкиваке цол хүртсэн тул тэмцээний сүүлийн долоо хоногт томчуудтай барилдуулах болов уу гэж таамаглаж байсан ч эхний өдрөөс ёкозүнатай барилдах боллоо. Шинэ комүсүби, сэкиваке болсон бөхчүүд эхний өдөр ёкозүнатай таарсан тэр тэмцээндээ 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн бөх нь ганцхан Дайжюү юм. Түүхэнд ганцхан өвөрмөц амжилт үзүүлсэн бөхийн рекордыг манай Ичиножёо давтах боломжтой аж.

Энэ сарын тэмцээн олон талаараа сонирхолтой болох нь тодорхой байсан учир 15 өдрийн тасалбар зарагдаж дуусчээ. Эхний өдөр сумогийн ордон үзэгчээр дүүрч орж чадахгүй олон хүний дараалал гадаа байсан гэдэг. Өчигдөр их аварга Хакухо-Икиойг, Какүрюү-Такэказэг, Харумафүжи-Ичиножёог, озэки Котошёогикү-Точиязаг, Кисэносато-Аминишикиг давсан бол озэки Гоэйдо-Такарафүжид өвдөг шорооджээ.

Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо-Миёогирюүг давж, Араваши-Таканоивад, Кёкүшюүхо-Точиновакад, Тамаваши-Шёохозанд, Тэрүнофүжи-Такаясүд унасан байна. Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Монголын бөхчүүдээс Хакухо-Аминишики, Какүрюү Точиозан, Харумафүжи Тоёохибики, Ичиножёо-Такарафүжи, Тэрүнофүжи-Кайсей, Кёкүтэнхо-Китатакай, Тамаваши-Чиёотайри, Кёкүшюүхо-Котоюүки, Араваши-Аюүмитэй барилдах оноолт гарчээ.

Кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн сүүлийн хагасын оноолт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.