“Эбола”-г эмчлэх эмнэлгийн ажилтан хүрэлцэхгүй байна

2014 оны 11-р сар 09-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

“Эбола” вирусийн халдвараар нас барсан нийт хүний тоо 4818 болж, 13042 хүн халдвар авсан байна. “Эбола” вирусийн халдварт илүү их өртөөд байгаа Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн ажилтан хангалттай хүрэлцэхгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Гвинейд “Эбола”-гийн эмчилгээний төвүүдэд дор хаяж таван баг шаардлагатай байгаа боловч одоогийн байдлаар гадаадын эмч нарын хоёр баг ажиллаж байгаа аж. “Либерид гадаадын гурван баг ажиллаж буй бөгөөд нэмж 13 баг шаардлагатай, харин Сьерра-Леонд таван баг ажиллаж буй юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.