Амжилтыг тэтгэдэг дөрвөн билгэдэл

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Зөгий. Зөгий бол хүнд хүчир ажлын билгэдэл юм. Түүгээр үргэлж завгүй их ажил ундарч түүгээрээ ч их үр ашгийг хүртэж байхаар билгэддэг. Хэрэв таны ажил нэг л бүтэл муутай байвал зөгийний дүрс болон зургийг гэрийнхээ зүүн булан буюу шинэ соргог хүчирхэг энерги орших буланд тавиарай. Мөн биедээ авч явахад дээд зэргийн сайн нөлөө үзүүлдэг.

Царсны боргоцой. Царсны боргоцой бол бага зүйлээс эхэлж агуу их амжилтанд хүрэх явцыг билэгддэг. Мөн зарим улсад царсны боргоцойг мөнх амьдрал буюу мартагдашгүй алдар сууг бэлгэдэн хүндэлдэг. Царсны боргоцой дотоод хүчний билгэдэл бөгөөд шийдэмгий байдлыг илүүтэй бий болгодог.

Болор унжлага. Болор бол дэлхийн хамгийн сайн сайхан бэлгэ тэмдгийн нэг учраас эх дэлхийн булан буюу баруун өмнө зүгт байвал маш сайн нөлөө үзүүлдэг. Болор унжуургыг нар байнга тусдаг цонхныхоо өмнө өлгөвөл тэр нь нарны гэрлийг солонго адил гэр дүүрэн цацруулж маш сайн энерги түгээнэ.

Найман зоос. Азийнхан наймын тоог эд баялаг авчирдаг гэж билгэшээдэг. Мөнгө мөнгөө даллан дууддаг тул хэлхсэн найман зоосыг айл гэрийн мөнгөний булан буюу зүүн урд буланд бичиг үсэгтэй талыг нааш нь харуулж өлгөвөл мөнгө даллан дуудаж тогтоон барьдаг. Мөн найман зоосыг алтан шар хүрээтэй улаан дэвсгэртэй жаазанд хийж өлгөж болно. Таны амьдралын эд баялаг, алдар нэрийг даллан дуудна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.