ОУХМ Б.Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезийг 5-0 харьцаагаар яллаа

Twitter Print
2021 оны 11-р сар 02-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.

Ингэснээр тэрээр шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жуссиповтой арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдана.

-48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдах юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.