МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгосон тогтоол

Twitter Print
2014 оны 11-р сар 09-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

ҮЗХ-ны өчигдрийн хурлаар МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Харин дүрмийн бус, ёс зүйгүй, онц ноцтой гэрээг хүчингүй болгосон ч үйлдсэн хүнтэй нь хариуцлага тооцсонгүй гэж зарим гишүүд бухимдаж байгаа бололтой.

Ийнхүү АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдааны хамаг цагаа зарцуулсан асуудлууд нь Н.Алтанхуягийн хийсэн хууль бус гэрээ, түүнийг огцруулсан гишүүдийг намаас хөөх тухай дүрмийн бус шийдвэрийг хүчингүй болгох тухай л байв. Өөрөөр хэлбэл АН-ын 200-гаад удирдах ажилтан хоёр бичиг баримтыг хүчингүй болгохын төлөө л хоёр өдөр ноцолдов.

Төрийн эрх барьж байгаа энэ том намын удирдах дээд байгууллага ийнхүү улс орны хэмжээнд нөлөө үзүүлэх шийдвэр гаргахын оронд дотоод асуудлаараа маргаж мэтгэлцсээр ээлжит бус хурлаа хаажээ. Олон  нийтэд хүлээлт үүсгэж, Төрийн ордонд хөл хорио тогтоох шахан байж сүржин эхэлсэн ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаан хоёр албан бичиг хүчингүй болгосноос өөр юмгүй даржин өндөрлөлөө.  

Олон нийтийн анхаарлыг татах ганц шийдвэр гэвэл АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас намынхаа Их хурлыг ирэх сард хуралдуулах шийдвэр гаргасан. Энэ Их хурлаар Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Их хурал бол АН-ын эрх барих дээд байгууллага. Намын даргын асуудлыг шийдэх эрх нь Их хуралд бий. Харин дараагийн Ерөнхий сайдын асуудлыг АН-ын ҮЗХ ирэх долоо хоногт дахин хуралдаж байж шийдэхээр болжээ.

10469907_10204516330881594_5957536999762247362_n

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.