Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга гурвыг намаас хөөх асуудлаар санал хураахыг олонхи дэмжсэн байна

Twitter Print
2014 оны 11-р сар 09-нд 00:04 цагт
Мэдээний зураг,

АН-ын ҮЗХ хурал нэлээн ширүүн уур амьсгалтай үргэлжилж байна. Тус намын Хяналтын хорооноос гаргасан шийдвэр болох АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг дэмжсэн нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх асуудлыг хэлэлцэн тэр дундаа Х.Баттулга, Д.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нарыг гишүүд эрс шүүмжлэн хөөх тухай санал шүүмжлэл маргаан үүсч удтал хэлэлцсэний эцэст эдгээр гишүүдийг намаас хөөх асуудлаар санал хураахыг дэмжих эсэх талаар санал хураажээ.

Санал хураалтаар Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа нарыг намаас хөөх асуудлаар санал хураахыг ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү санал хураалтыг явуулахгүй гэж Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын хурал даргалагчдын зүгээс ширүүн эсэргүүцэж байгаа тул саналаа хурааж чадахгүй маргалдсаар байна. 

Энэ тухай нэгэн жиргээчийн бичсэнийг хүргэе.

Хурал удирдаж бга Бат-Үүл, Баттулга 2 хэтэрхий бна. Хурлыг нэг талдаа удирдаад. Сонсохыг хүсэхгүй нэгнийгээ шууд болиулах юм.

0 replies6 retweets2 favorites

 

More

С.Эрдэнэд ямарч ес зүй гэж алга. хүнийг гүтгэж, гүжирдэж, доромжлон орилсоор.

More

ХЕХороны шийдвэр болох 8 гишуунийг хеех асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 

 

eeljit bus IZX xurliig zoxion baiguulax komiss 15 gishuuntei baixaar batallaa

 

 Favorite3

More

iim neg xiix yumaa olj yadsan xun bna

Ийм нэг хийх юмаа олж ядсан хүн байхийн.

 · 4h4 hours ago

ҮЗХ xurlig udirdaj bga xalzan battulga xural xaalttai bx ystoi gd namin zaluchud bugdig gargad zorigtig zurag awaxgui bxig anxarulaw.

More

Ардчилсан намын ҮЗХ хурлаар Н.Алтанхуягийг намын даргаар үлдэхийг олонх дэмжлээ.

More

Ардчилсан намын ҮЗХ-г Бат-Үүл явуулж өгөхгүй юм. Хурлаа удирдмааргүй бол өөрөө буучих хэрэгтэй ш дээ.

More

Алтанхуягийн хэлсэнчлэн дуугай намсгаад ярих нь зүйтэй гэж бодлоо. Э.Бат-Үүл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.