АН-ын ҮЗХ 4 гишүүнийг хөөх асуудлыг хэлэлцэж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 08-нд 22:14 цагт
Мэдээний зураг,

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа АН-ын ҮЗХ-ны хурлаар АН-ын даргыг солих, дараагийн Ерөнхий сайдыг хэн байх эсэх асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийджээ. 

Харин тус намын Хяналтын хорооноос гаргасан шийдвэр болох АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг дэмжсэн нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх асуудлыг хэлэлцэж байна. Тэр дундаа Х.Баттулга, Д.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нарыг гишүүд эрс шүүмжлэн хөөх тухай санал шүүмжлэл маргаан үүсгэж байсан ч хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ард түмний сонголтоор бус намын жагсаалтаар Их хуралд суух болсон Р.Бурмааг хөөх асуудлыг онцгойлон хэлэлцэж байгаа сурагтай.  

Р.Бурмааг намаас хөөвөл нэрсийн жагсаалтын дараагийн хүн болох Б.Мэдрээ Их хуралд суух магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа ч Их хурлын дарга З.Энхболд "намаас хөөлөө ч их хурлын гишүүнээс хасах хууль байхгүй" гэж жиргэлээ.

Тодруулбал:

  1. Р.Амаржаргал - СБД-ийн иргэдээс сонгогдсон
  2. Х.Баттулга -Баянхонгор аймгийн иргэдээс сонгогдсон
  3. Ж.Батзандан -БЗД-ийн иргэдээс сонгогдсон
  4. Д.Батцогт - Ховд аймгийн иргэдээс сонгогдсон
  5. Р.Бурмаа -АН-ын жагсаалтаар сонгогдсон
  6. М.Зоригт -Сүхбаатар аймгийн иргэдээс сонгогдсон
  7. Б.Наранхүү -Дундговь аймгийн иргэдээс сонгогдсон
  8. Л.Эрдэнэчимэг -СХД-ийн иргэдээс сонгогдсон

Харин АН-ын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг харвал:

1.    Н.Алтанхуяг
2.    З.Энхболд
3.    Х.Тэмүүжин
4.    Ч.Сайханбилэг
5.    Д.Эрдэнэбат
6.    Ш.Түвдэндорж
7.    Р.Бурмаа
8.    Ц.Баярсайхан
9.    Р.Гончигдорж
10.    М.Батчимэг


Жагсаалтаар орох дараагийн хүн нь:

11.    Б.Мэдрээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.