Сургуулиа төгсөөд 5 жил НДШ-ээ төлж ажилласан бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч...

Twitter Print
2023 оны 05-р сар 24-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Анхны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг юм.

Сүүлийн үед зөвхөн гадаадын их дээд сургуульд суралцсан иргэдийн мэдээлэл л олны анхаарлыг татаж байх байна. 1997 оноос хойш гадаадад суралцсан бүх хүүхдийн мэдээлэл ил болгосон. Өнгөрсөн хугацаанд төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байсан. Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.

1997 оноос хойшх бүх сайд нарын тушаал, шийдвэрийг ил тавьсан. Сүүлийн үед гадаадад сурч байгаа оюутан, хүүхдүүд, тэдний эцэг эх утсаар хандаж "Цаашдаа сурах хэрэг байна уу" цаашлаад хүүхэд нь амиа хорлох талаар ч ярьж байна гэдгийг хэлсэн. Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй.

Сургуулиа төгсөөд 5 жил ажиллан, НДШ-ээ төлсөн бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч нийгмээс ирэх шаардлагыг биелүүлэхээр зарим нь эхнээсээ төлж эхэлсэн. Долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байгаа нь нийгмээс ирэх шударга ёсны шаардлагын биелэлт юм" гэв.

2012 оноос хойш Мэргэжлийн боловсролын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт ороогүй байна. Мөн 9-р ангиа төгсөөд санхүүгийн бололцоогүй эсвэл амьжиргааны түвшин доогуур хүүхэд мэргэжлийн боловсролоор суралцдаг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл Монгол Улсын хөгжил дэвшил, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэд хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо руу шилжүүлэх боломжтой. Тиймээс ЕБС сургуулиа төгсөөд 2,5 жил суралцдаг байсныг 9-р ангиа төгсөөд 3 жил суралцах байдлаар нэг болгож нэгтгэнэ.

Энэ нь ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд Мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийн өртгийг тооцдог болох, энд суралцаад төгсөхөд өндөр цалинтай ажилтай, авьяастай хүүхдүүдийг бэлддэг тогтолцоо руу шилжүүлэх түүхэн шийдвэр юм. Жишээ нь, гагнуурчин, үсчинг ч 2,5 жилийн 2 сая төгрөгөөр бэлдэж байна. Гэвч эдгээр хоёр мэргэжлийг бэлтгэх өртөг тусдаа байх ёстой. Бүтээмж өндөртэй мэргэжилтнүүдийг бэлтгэх болно.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.90.4) 2023-05-24 15:21
      • 0
      • 0

      За сайдаа хуулиа зөрчиж бусдын боломжийг ашиглаж сурч байсанаа гэнт өнөөдөр мэдээд амиа хорлох гээд бна ч гэх шиг ядаж та байж болохоор юм яриач ард түмнийг хэдий болтол дээрэлхэж доромжлох гэсийн бэ Наадах хошин шогд чинь итгэлээ юу аав ээжийнхээ хийсэн шударга бусыг ойлгог

      Хариулах

    • Зочин

      (77.37.225.98) 2020-10-22 20:41
      • 0
      • 0

      Батхүүг шийдэх гэж суулгасаар бгаад 8 жил нь дөхөж бгаа бх.

      Хариулах