Монголын дипломатч Германд хар тамхины хэргээр 11 жилийн ял сонсчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүх тус улсын нутаг дэвсгэрт 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Дэд консул бөгөөд Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял оноосон талаар tag24 сайт мэдээллээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эхэлсэн шүүн таслах ажиллагааны явцад Б.Баттүшиг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Албан ажлаар, тусгай ажиллагааны шугамаар явж байсан” хэмээн мэдүүлсэн байна.

Удаан хугацааны турш үргэлжилсэн шүүн таслах ажиллагааны явцад дээрх этгээдүүд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг тээвэрлэж явсан гэм буруутай нь хөдөлшгүй баримтуудаар нотлогдсон тул прокурорын зүгээс 11 жилийн хорих ял оноох саналыг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.